АНУ нефтийн экспортоо эхлүүлнэ

2015 оны 12 сарын 25

Хьюстоны хөлөг онгоцнуудын  суваг. Фото: Corbis

Мексикийн булангийн нефтийг экспортлох анхны гэрээ хийгдлээ. Нидерландын трейдингийн Vitol групп Enterprise Products компаниас хөнгөн хүхэрлэг нефть авахаар болов.

Шинэ оны эхний долоо хоногт Хьюстоны боомтод 600 мянган баррель нефтийг танкерт ачуулна гэж Enterprise Products хэвлэлийн мэдээндээ өгүүлжээ. Нидерландын Vitol Group нь  түүхий эдийн дэлхийн томоохон худалдан авагч юм. Энэ нь Мексикийн булангаас 40 жилийн дотор ачуулсан анхны нефть болж байна.

Энэ жилийн арванхоёрдугаар сарын 16-нд нефть экспортлохыг Конгресс зөвшөөрсөн байв. Хоёр хоногийн дараа Барак Обама түүнийг баталсан юм. Америкийн нефть экспортлогдох нь нефтийн зах зээлд онцын өөрчлөлт гаргахгүй гэж шинжээчид хэлж байгаа.

Гэсэн ч нефтийн үнэ бууж байгаа өнөөгийн нөхцөлд  АНУ-ын экспортын эхлэл нь сэтгэл зүйн зохих нөлөөг үзүүлэх нь тодорхой.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна