Туркийн өмнөд нутгаас 100 мянган хүн дүрвэлээ

2015 оны 12 сарын 25

 

Туркийн арми, Курдын ажилчны намын хоорондын  зэвсэгт мөргөлдөөний улмаас Туркийн өмнөд нутгаас 100 мянга гаруй хүмүүс орон гэрээ орхин дүрвэжээ гэж Hurriyet Daily News сонинд өгүүлжээ.

 

Туркийн Курдистаны Силопи, Жизр (Ширнак муж), Сур (Диярбакыр), Даргечит, Нусайбин (Мардин) таван хотоос энгийн иргэд дүрвэж эхэлжээ.

 

Одоо хөл хорионд Курдистаны 1,3 сая хүмүүс хамрагдаад байгаа юм. Курдын Ажилчны нам тэнд автономын район байгуулахын төлөө байгаа юм. Арми одоо самуунт 13 мужийн 8-д нь хяналтаа барьж байна.

 

Хөрш Иракт ч байдал хурцадмал. Иракийн курдуудын лидер Масуд Барзани өөрийн намдаа тусгаар тогтнолоор бүх нийтийн санал асуулга явуулах үүрэг өгчээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна