Улаан бичин жил айсуй

2015 оны 12 сарын 25

Улаан бичин (гал) жилийн товч шинж

Дорнын зурхайн энэ бэлгэдлийн хятад нэр нь галыг заах бөгөөд тэгээд л дорнын зурхайн Бич нь улаан болдог юм. Улаан өнгө нь хүслийг өдөөгч, цог золбоог  илэрхийлдэг бол бич нь түргэн хөдөлгөөнтэй, ажилсаг амьтан юм.

Бич бол инийн тэмдэг.

Тэр нь өдрийн цагийн 15:00 - 17:00 хүртэлх  үеийг удирдана.

Азын тоо нь: 4,9

Цэцэг нь: шиваант удвал буюу алтан голт гэх хризантема цэцэг, Энэтхэгийн голт борын цэцэг гэх сирень

Өнгө: цагаан, цэнхэр, алтлаг

Тохирох түншүүд: Хулгана, Луу

Тааруу түншүүд: Могой, Бар, Бич, Тахиа

Сайн чанар нь: санаачилга, үнэнч, уран бүтээлч, оюуны өндөр чадавх

Сөрөг шинжүүд: хэтэрхий их сэтгэлийн хөөрөл, тунирхал,  хайнга байдал

Таарах мэргэжлүүд: Зөвлөх, Эмч, Биржийн ажилтан, Уран барилгач, Уран зохиолын зүтгэлтэн

 

Бидэнд шинэ Улаан бичин жил юу авчрах вэ?

Ирж буй оны  бэлгэдэл нь  уран сайхнаар дүүрсэн, этгээд шинжийг агуулсан мөн хүчтэй дотоод мэдрэмжээр арвин байна.

Бич нь өөрөө эрмэлзэл ихтэй ч тунимхай, юу бодож сэтгэснийг нь таах аргагүй амьтан юм.  Үйл хөдөлгөөн нь замбараагүй, сэтгэлээс нь болоод хувирч байдаг. Бичинд юм бүгд сонирхолтой.  Энэ чанар нь хүн бусдын хэрэгт оролцох хандлагыг мөн өөрийн гэснийг урагш түлхэх эрмэлзэлд хүргэнэ. Үндэслэлгүй шаардлага, тааламжгүй шүүмжлэл, харилцан гомдох зэргийг хүлээх хэрэгтэй.

Ирж буй оны  эзэгтэй бидэнд гэнэтийн бэлэг барьж магадгүй бөгөөд түүнийг нь ойлгоход ямар нэгэн цаг хугацаа зарцуулах болно. Бич ухаантай, ээдрээтэй, бас шоглоомтой. Тэр хамгийн хүчтэй, уян хатан, тэвчээртэй лууг хүртэл шоглоод авна. Бич  бараар тоглоом хийхээс айдаггүй.  Бичний энэ үйлдэл нулимсанд хүргэх авч санаатай биш санамсаргүйнх. Гэхдээ онцгой ой ухаан нь түүнийг зурхай бусад тэмдгүүдээс дээш гаргаж, элдэв довтолгоог амархан няцаах чадварыг өгдөг.

Бич  уран бүтээл талдаа зохиож бүтээх дуртай.  Ихэнх зүйлд егөөдөлтэй хандах учир тэрээр өөрийн сонирхлоо хамгаалж чаддаг. Сайн санаа, нээлттэй байдал нь түүний гол давуу тал юм. Бич ихээхэн биеэ даасан тул бүхнийг өөрөө хийхээр оролддог. Асуудлыг цуглуулаад суудаггүй шууд шууд шийдэг явна.  Бусдад байдаггүй  зүйлдээ харамч, өөрийгөө хамгаалахаар  тууштай зүтгэдэг. Бич ихээхэн дипломат учир түүнийг найз нөхөд нь дарга нар нь үнэлдэг.

Ирж буй онд ихээхэн өөрчлөлт гарна гэж  сүрхий төлөвлөлт хийгээд хэрэггүй. Улаан бич өөрөө хийгээд өгнө. Зүгээр л тайвширч  өөрийн гэсэн этгээд зантай бичийг хүлээн ав. Тэр  өөрөө  хэрхэн хайр сэтгэл, баян тансаг, цэцэглэлтийг авчрахаа мэднэ. Чимээгүй, номхон хонь жилийн дараа дараа бичний элдэв үйлдэл тэр болгон таалагдахгүй биз.  Түүнд зохицох цаг хугацаа хэрэгтэй л дээ. Од гаригсийн тусламж гэж найдаад суулгүйгээр өөрийн зорилго, мөрөөдлөө биелүүлэхийн тулд бичин жилд үнэн сэтгэлээсээ ажиллаж хөдөлмөрлөхийн тулд өөрийгөө хурцалж өгөх хэрэгтэй. Бич  амьдралыг амархан туулан элдэв асуудалтай орооцолдоо байдаггүй. Хамгийн гол нь тэр өөрөө муу муухай зүйлд орохгүйг хичээдэг юм.  Ирэх жилд урсгалаар элдэв асуудалгүйгээр хөвөн хөнгөн амьдрахад суралцах шаардлагатай.

Бичин жилд төрсөн хүмүүст хамааруулан хэлэхэд, бич улайран зүтгэх ээдрээтэй замаар явж, лидер болох гээд байх хэрэггүйг сануулъя. Бич өөрөө бүгдийг олж, бүтээх гээд байдаг ч түүнийг ээдрээтэйгээр бүтээх гэдэггүй юм. Хэрэв бич хүчтэй лидерийг харвал түүнд дуртайяа захирагдах болно. Энэ чанарыг нь ашиглан хэрэггүй  газар муйхарлан зүтгэх хэрэггүй. Харилцан ашигтай байхыг эрмэлз. Хоосон байснаас ямар нэгэн зүйлтэй байх нь хамаагүй дээр.

Дорнын зурхайгаар бол бич гэр орон, гэр бүлдээ дуртай, түүнийг гал голомтын халуун дулаан уур амьсгал ямагт татдаг.  Мөн бич ирж буй онд аялал жуулчлал, мартагдашгүй сэтгэгдлийг авчирна.  Улаан бичин жилээ улам зоригтойгоор угтацгаая!

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна