Coub 2015 оны шилдэг сурталчилгааг шалгарууллаа

2015 оны 12 сарын 25

Скриншот: сайт coub.com

Оросын Coub гэх сервис 2015 оны шилдэг коубуудыг (богинохон бичлэг хийдэг) шалгаруулан танилцуулжээ. Нийтдээ 150 роликийг (ролик гэж сурталчилгааны видео бичлэгүүдийг хэлнэ) шилээд “2015 оны шилдэг коубууд”, “2015 оны нуугдмал сувдууд” (нэг их алдартай биш видео, гэхдээ тэднийг анхаарах ёстой гэж редакц нь үзсэн), “2015 оны шилдэг мемүүд” (англиарMeme-соёлын мэдээллийн нэгж) гэж гурав хуваажээ.

Мөн алдартай сурталчилгааны дунд хэрэглэгч нар нь үзүүлбэрийн нэг хэсэгт янз бүрийн киноны зураглалуудыг холин инээд үүсгэдэг-мешапуудыг оруулж өгсөн байв. Мешапууд их алдартай байсан гэнэ.

Мөн таарсан хөгжимд нь киноны зураглалуудыг холих ч амжилттай байлаа.

Амьтад энд оролцолгүй яах вэ.

“Амьдралын” халдвартай  роликуудыг хөгжмийн аяд хольсон байлаа.

“2015 оны нуугдмал сувдууд” ангилалдаа редакцийн оруулсан ролик

Сонголтод интернэтэд алдартай байсан мемүүд оржээ. Жишээлбэл, энэ гайхан алмайрсан Жон Траволттай бичлэг.

Зөвхөн Coub-доо үүссэн мэмүүдийг тэд санажээ.

Сайт шуурхай хавсралтуудад оруулдаг гажигтай гэх богино ролик бүтээгч нарыг суурийг Coub гэж нэрлэсэн юм. Видео бичлэг цуглуулах энэ сервист сардаа 50 мянган бичлэг бүтээдэг 50 сая хүн бүртгэлтэй байна. Коуб-т нийтлэгдсэн богино бичлэгүүдийг  337 сая удаа үздэг ажээ. Coub сервисийг ах дүү хоёр Антон, Игорь Гладкобородов, Михаил Табуновын хамт бий болгожээ. Игорь Гладкобородов Оросын нэгэн мэргэжлийн сэтгүүлийн гаргасан хамгийн амжилттай  ажил хэрэгч хүмүүсийн жагсаалтад багтжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна