Baccarat-ын захирал Франcуаза Лабро зөвлөж байна

2015 оны 12 сарын 25

-Гэртээ шинэ жилийн уур амьсгалыг хэрхэн хурдан бөгөөд гоёор бүтээх вэ-

Шинэ жил нь хөгжилтэй, гэр бүлийн, гэрийн баяр юм. Хэрэв та зочноор уригдсан бол нэг бэлэн хоолонд очих аз тохиож гэж болно. Хэрэв гэртээ ширээ засаад зочдыг хүлээж байгаа бол эртнээс сайтар төлөвлөх ёстой гэж Францын  Baccarat компанийн уран сайхны захирал Франcуаза Лабро зөвлөж байна. Энэ компани нь болороор гоёл чимэглэл хийхийн зэрэгцээ баярын ширээг хэрхэн аятайхан засах талаар зөвлөгөөн өгдөг. Баахан зочид уриад бэлтгэлээ өөрөө хийнэ гэсэн хүмүүст тэр зөвлөгөө тус болох нь дамжиггүй.

1. Ширээгээ янз бүрийн өнгөтэй тухайлбал, ногоон-фиолет эсвэл цагаан-ногоон бүтээлгээр бүтээ. Ширээний тавилгадаа өнгө нэмэхээс бүү ай!

2. Цэцгийн жижиг баглааг зочин бүрийн өмнө тавь. Ганцхан том баглааг ширээний голд тавьснаас тэр нь хамаагүй дээр. Тэр баглаагаа өнгө өнгийн шилэн аяганд байрлуулбал зүгээр.

3. Хэрэв та олон зочныг уриад үйлчлэх хүчээр мөхөс бол  зуушийг нь таваг бүрт тавьж өгөөд гол хоолоо хоол зөөх ширээн дээр байрлуулчих. Зуушны дараа зочдод өөрсдөө гол хоолоо авахыг санал болго. Мөн л ийм маягаар десертийг өгч болно.

Сайхан баярлаарай!

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна