"ГОО" брэнд шууруулж байна

2015 оны 12 сарын 25

Сүүлийн үед эр эм хөгшин залуугүй л "Гоо" брэндийн Монгол түүхий эдээр хийсэн органик гоо сайхны бүтээгдэхүүнд ам сайтай байх болжээ.  

Зөвхөн Монгол хүний арьсны онцлогт тусгайлан зориулж, Монгол түүхий эдээ ашиглан хийдэг тул монголчуудад тохирдог болов уу?

Ингээд үргэлж шинийг эрэлхийлдэг бид эх орондоо хийж, бүтээж, чадаж байгаа тус хамт олныг онцлон үйлдвэр болон нэрийн дэлгүүртэй нь танилцлаа.

Залуухан, эрч хүчтэй бүсгүй бидэнд үйлдвэрээ танилцуулсан нь тус брэндийн үүсгэн байгуулагч М.Гонгорсүрэн байлаа.

Гоо брэндийн үйлдвэр рүү ормогц цэцэг, жимс, байгалийн тосны үнэр сэнгэнэх нь нэн таатай. Элдэв том, автомат машин, химийн бодистой шилэн савнууд аль нь ч харагдсангүй. Харин гар аргаар хонины сүүл боловсруулж, халгай, ганга ургамлыг бэлдэж, чацарганын тосоо гарган авч буй хөдөлмөрч хамт олон угтав. "Гоо" брэндийн бүх бүтээгдэхүүнүүдэд ямар ч химийн хорт бодис ордоггүй ажээ. Тиймээс ч үр дүн чанарын хувьд илүү байдаг аж. “Манай бүтээгдэхүүнийг нэг хэрэглэж үзсэн хүн дахин заавал авдаг” хэмээн тус хамт олон хэлж байв. 

“Гоо” брэндийнхэн  ширхэг сарнайн дэлбээг хүртэл өөрсдөө хатааж, жамц давсаа боловсруулж, чацарганын тосоо гарган авч, хонины сүүлээ боловсруулж, чанартай,  үр дүнтэй бүтээгдэхүүнийг Монголчууддаа зориулан үйлдвэрлэж байна. 

Монгол орны өвөрмөц тогтцод бий болсон хлор корбонат, гидрокорбонат, натри, хүхэрт ус төрөгч гэх мэт 1000 гаруй төрлийн эрдэст шаврыг тусгай аргаар боловсруулж жамц давстай хослуулан харшлын эсрэг Ванны бөмбөлөг, батга, нүхжилтийн эсрэг нүүрний маскыг хийдэг бөгөөд маш олон хүн үр дүнг нь үзсээр байгаа гэнэ. 

Мөн "Гоо" брэнд Хонины сүүлийг боловсруулж, наргил модны самартай хослуулан хуурайшилт, арьсны язралт, экзем эмчлэх биеийн тос, саван үйлдвэрлэж байна. Хонины сүүлтэй саван нь хонин хэлбэртэй, “Хонько” гэдэг нэртэй гээч. Сав баглаа, өнгө үзэмжээ бусдаас өөр, илүү байлгахыг зорьдог гэв. Мөн өөрсдийн гарган авсан чацарганы тосоор сүүн шингэн, шингэн саван хүртэл хийж байна. 

"Гоо" брэндийн хамт олон Монголын гоо сайхны ертөнцөд үнэхээр хувьсгал болохуйц анхдагч бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэж чаджээ. 

  • Язралтын эсрэг биеийн гуужуулагч

  • Целлюлитын эсрэг биеийн гуужуулагч

  • Целлюлит шатааж, ядаргаа тайлах 10 төрлийн ванны бөмбөлөг

  • Чацарганатай сүүн шингэн

  • Чацарганатай нүүрний утлага

  • Чацарганатай шингэн саван

  • Хонины сүүлтэй биеийн тос

  • Хонины сүүлтэй 4 төрлийн Хонько саван

  • Шавар маск

  • Үсний тоник

  • Нүүрний тоник

гэх мэт 20 гаруй төрлийн органик бүтээгдэхүүнийг эртнээс уламжлагдан, хэрэглэж  ирсэн түүхий эдээр зөвхөн монголчууддаа зориулж, гар аргаар үйдвэрлэж  байна. Бахархаж байна шүү.

Ингээд дараагийн зогсоол “Гоо” брэндийн нэрийн дэлгүүр.

"Монголын анхны органик гоо сайхны дэлгүүр"  гэсэн томоо хаягтай уран зураг, уран барималаар гоёсон Монголд урьд өмнө харж байгаагүй, үнэхээр шинэлэг гоо сайхны дэлгүүр биднийг угтав. Үйлдвэрээс дөнгөж ирсэн, шинэхэн органик бүтээгдэхүүнүүд хэрэглэгчиддээ очсоор. 

“Гоо” брэндийн нэрийн дэлгүүрт хүний хөл хөдөлгөөн огт тасрахгүй байх бөгөөд зарим нь бүр “Манай найзын нүүр аягүй гоё болсон” гээд л арьс арчилгааны бүтээгдэхүүнээс нь авч байлаа. Мөн “Гоо” брэнд 3,4-р хороололд салбар дэлгүүрээ саяхан нээжээ. Аяллын төгсгөлд “Гоо” брэндийн үүсгэн байгуулагч М.Гонгорсүрэн "Гадны гоо сайхны бүтээгдэхүүн гэхээрээ л бүгд сайн, Монгол гэхээрээ л үр дүнгүй, чанаргүй гэсэн ойлголт ард үлдсэн шүү" бүсгүйчүүдээ гэдгийг онцолж байлаа. Мянга сонсохоор нэг удаа үз гэдэг дээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна