Тархи долоогч

2015 оны 12 сарын 25

Bayarsaikhan Buyanjargal

Фейсбүүкт зарим хүмүүс ингэж сэтгэгдэл бичжээ...Бие биенээ Багшаа, Багшаа гэж дуудсан хүмүүс бөгс долоогч байдийн гэжээ...Бас найзыг минь Болдсайханы бөгсийг долоосоор өдий хүрсийн гэжээ. Тэгээд өөрийн бодлоо бичихэд хүрэв.

Яг 1 жилийн өмнө энэ өдөр Зоригоо, Мөнхжаргал бид 3 ын багш зүрхний мэс засалч, АУ ны доктор, Америкийн чээжний хөндийн мэс заслын нийгэмлэгийн гишүүн Бундангийн Болдсайхан багш маань Монгол Улсын Хүний Гавьят эмч гэдэг цолоор шагнагдаж байсан билээ. Багшдаа мэхийн мөргөе.

Зоригоо Shagdar Zorigoo, Мөнхжаргал Munkhbaatar Munkhjargal , Bayarsaikhan Buyanjargal, бид 3 Болдсайхан , хэмээх шинэхэн мэс заслын багштай 1990 оны намар анагаахын 2-р курсын оюутан байхдаа анх танилцан улмаар Багшаа гэж дуудсаар 25 намрыг үджээ. Энэ хүнээр анх мэс заслын А үсгийг заалгаж, нохойн дээр мэс засал хийж, 3-р эмнэлэг дээр хамт жижүүрт хонож, хөдөө хамт дадлагад гарч... сургуулиа төгсөөд 3-р эмнэлэгт хамт ажиллаж, монголд анх удаа ядуу хүмүүс траншейнханд үнэ төлбөргүй эмнэлгийн тусламж үзүүлдэг буяны Энэрэл эмнэлгийг үүсгэн байгуулж 4 үүлээ анх очин 4-7 жил ажиллаж... одоо Сонгдо энмнэлэгт бас л 4 үүлээ ажиллаж байна. Зарим найз нар нь бид 3 ыг Болдсайханы тэжээсэн 3 бэлтрэг гэж нэрлэж байсан ч түүх бий... Ямартаа ч багш маань бидэнд анагаах эрдэмийн ач буянаа харамгүй хайрлаж, аавын минь оронд аав минь болж явсаар 3 бэлтрэгээ хөлийг нь дөрөөнд гарыг минь ганзаганд хүргэж “ азарган чоно” болгожээ.

Өчигдөр (2015-12-23) гэхэд Сонгдогийхон, Багш маань зүрхний хосолсон гажигтай 3 настай хүүхдэд мэс засал хийж, Зоригоо зүрхний шигдээстэй хүнд стент тавихаар 4 цаг ноцолдож, Зуугий түрүү булчирхайн хавдарыг дурангаар авч, миний бие курсынхаа эмчийнхаа төрсөн ахад цөсний хүүдий нь үхжэж цоорсон шарлалт үүсэж хүндэрсэн мэс заслыг хэвлийн дурангаар хийж нийт 20 цагийг зарцуулан байж 4 хүнд амьдрал, ар гэрт нь аз жаргал бэлэглэжээ. Өнөөдөр хүмүүс маань сайн байгаа болохоор сэтгэл ч сайхан байна.
Энэ бүхний ач гавьяаг би багшийнхаа Тархийг маш сайн долоосны хүч гэж ойлгож байна. Намайг ч бас багшаа гэж дууддаг гарийн хэдэн шавь нар байна. Болдог бол тэдэндээ тархиа долоолгох төдий биш бүүр тасдаад өгчмөөр л байна.
Багшдаа дахин баяр хүргэж, хөлд тань сөгдөн сөгдөн мөргөмү.
Жич: Багшийнхааа тархийг долоож чадаагүй бол бусдын бөгсийг л долоох болно доо...Б.Баярсайхан

Анхааран уншсан хүн бүхэнд баярлав. Share хиисэнд дахин баярлав.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна