Японы урлагийн галерей дахин нээгджээ

2015 оны 12 сарын 25

Дагавар урлаг, дизайны дэлхийн томоохон музейд Наран мандах орны соёлын томоохон цуглуулга нийтэд нээгдлээ.

Шаахай Noritaka Tatehana

Лондон хотын Викториа, Альбертын музей гучин жил дарж ирснийхээ эцэст Япон урлагийн “Тошиба” галерей үзэгч олныг дахин урьж эхэллээ. Энэ  галерей анх 1986 онд  нээгдмэгцээ Их Британид Японы соёлын гол төлөөлөгчийн газар нь болж чадсан юм. Лондоны музей анх үндэслэгдсэн 1852 оноос эхлэн япон урлагийн цуглуулгаа бүтээж иржээ.

Эдогийн эриний кабуки театрын тайзны чимэглэл, 1680-аад онууд. Лондон Виктории и Альберта,

Шашнаас самурай нарын ур чадвар, цай уух урлагаас  зураасан зураг хүртэл загвараас театрын урлаг хүртэл Японы соёлын бүхий л  талыг  үзмэрүүд нь харуулдаг. Бараг жингүй торгоор бүтээгдсэн, гар аргаар будагдсан, ургамлын болон аман зохиолын сэдвийн зурагтай  кимоногийн ихээхэн цуглуулга тэнд байгаа. Эртний цэрэг, ба ахуйн хувцаснаас гадна энэ жилийн намрын загварын үзүүлбэрт  үзүүлэгдсэн орчин үеийн Issey Miyake даашинз, өнгөрсөн оны Noritaka Tatehana шаахай зэргийн  дизайны урлагийн бүтээлүүдийг та сонирхож болно.

Инро цуглуулга.

Issey Miyake даашинз, 2015 он

Барималчдын болон гар урчуудын бүтээсэн дагавар урлагийн бүтээлүүд, нэцке гэх жижиг баримлууд, уран зураг, ваар, даавуу зургийн олон сонирхолтой үзмэрүүд галерейд байдаг.

Казуо Яги, 1958–1959.

Кимоно, 1800–1840.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна