ОХУ Талибантай тагнуулын мэдээлэл солилцоно

2015 оны 12 сарын 25

 

“Дайсны минь дайсан миний найз” гэж ОХУ “Исламын улс” бүлэглэлийн эсрэг Талибантай хамтран ажиллахаар болжээ. Оросын засгийн газар Афганистаны Талибан зэвсэгт бүлэглэлтэй тагнуулын мэдээлэл солилцохоор болсон байна. “Исламын улс” бүлэглэл Афганистанд 3000 дайчинтай болж хүрээгээ тэлсэн тухай АНУ-ын цэргийнхэн өнгөрсөн сард мэдээлсэн юм.

 

ОХУ нь Талибантай тогтоосон мэдээлэл солилцох холбоо сүлбээг ашиглан Хойд Кавказын босогчид “Исламын улс” бүлэглэлд нэгдэх, буцаж ирэхийг хориглохыг хичээж байгаа аж. Афганистан нь хойд хэсгээрээ хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүний “стан” орнуудтай хиллэдэг юм.

 

“Исламын улс” зэвсэгт бүлэглэл Парист 130 хүнийг хөнөөсөн халдлагыг зохион байгуулсныхаа дараа ОХУ болон АНУ-д заналхийлсэн билээ. ОХУ өнгөрсөн есдүгээр сараас хойш “Исламын улс” зэвсэгт бүлэглэлийн эсрэг Сирид агаараас цохилт өгч байна.

 

Б.АНХТУЯА

 

ЭХ СУРВАЛЖ: CNN

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна