Ээж нь хоёр настай хүүгээ хөнөөжээ

2015 оны 12 сарын 25

Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын хоёрдугаар багт оршин суугч Д гэгч эмэгтэй хоёр настай хүүгээ энэ сарын 18-нд хөнөөжээ. Энэ талаар Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Засаг дарга Ш.Наранцэцэг “Энэ эмэгтэй бол манай сумын иргэн биш. Манай сумын нутаг дэвсгэрт өвөлжиж байгаа Орхон аймгийн Баян-Өндөр сумын малчин өрхийнх. Эднийх гурван хүүхэдтэй. Бага хүүгээ ээж нь хөнөөсөн хэрэг гарсан. Тэр эмэгтэй одоо найман сартай жирэмсэн юм билээ. Ямар учраас хүүгээ хөнөөснийг мэдэхгүй байна. Хүүгээ хөнөөгөөд зогсохгүй өөрийнхөө хүзүү болон зүрхэн тус газраа хутгалсан байсан. Манай Баруунбүрэн сумын нутаг дэвсгэрт дээр гарсан учраас олон нийт манай сумаас онц ноцтой хэрэг гарлаа хэмээн ойлгоод байна” гэсэн юм. Мөн тэрбээр энэ мэдээллийг залруулж өгөхийг хүссэн юм. Одоогоор Сэлэнгэ аймгийн Хөтөл сумын цагдаагийн хэлтэс мөрдөн, шалгах ажиллагаа явуулж байна.

Т.НОМИН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна