Сонгуулийн тойргийг бүсээр хуваахгүй

2015 оны 12 сарын 25

Чуулганы хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийг ид хэлэлцэж байна.  Хуулийн төсөлд  намын жагсаалтаар УИХ-д сонгогдох 28 мандатаа таван бүсэд  хуваах асуудал яригдаж байсан юм. Энэ асуудал дээр АН, МАН ерөнхийдөө тохирсон боловч, парламентад суудалтай намуудаас дэмжлэг аваагүй  учраас жагсаалтаар орж ирэх 28 мандатыг бүсчлэхгүй байхаар тогтжээ.  Монгол Улсыг баруун, зүүн, төв, хангайн, Улаанбаатарын гэж таван бүс болгон хуваахаар яригдаж байсан билээ. Хэрэв АН,МАН-ын тохироо ёсоор явсан бол  бүс бүрт ногдох мандатын тооны хувьд Улаанбаатарт найм, бусдад нь тус бүр тав, таван мандат хуваарилахаар ярьж байсан юм. Нэг бүсэд  5-6 аймаг багтаахаар, тухайлбал, баруун бүсэд Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд, хангайн бүсэд Архангай, Баянхонгор, Булган, Орхон, Өвөрхангай, Хөвсгөл, зүүн бүсэд Дорнод, Хэнтий, Сүхбаатар Дорноговь, Говьсүмбэр, төвийн бүсэд Төв, Дархан-Уул, Өмнөговь, Дундговь, Сэлэнгэ аймаг багтаахаар ярьж байсан юм. Сая гаруй хүн амтай гэдэг утгаараа Улаанбаатарыг дангаар нь нэг бүс болгож хуваасан ч намуудын эсэргүүцэлтэй тулгарснаар ийнхүү жагсаалтаар орж ирэх 28-ыг бүсчлэх асуудлыг хуулийн төсөлд тусгаагүй байна.

 Г.ТУУЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна