НҮБ-ын төсөв: $5,4 тэрбум

2015 оны 12 сарын 25

Сая батлагдсан ирэх санхүүгийн жилийн төсөвт энхийг сахиулах зардал орсонгүй. Харин 2016 оны зургадугаар сарын 30 хүртэл үргэлжлэх НҮБ-ын төсвийн хувьд  энхийг сахиулах ажиллагаанд $8,27 тэрбумыг тусгасан байна.

 

EPA/MATT CAMPBELL

 

НҮБ-ын Ерөнхий ассамблей / ЕА / лхагва гаригийн шөнө дундаас хоёр цагийн өмнө дэлхийн хамтын нийгэмлэгийн 2016-2017 оны төсвөө $5,4 долларын хэмжээнд баталсан нь өмнөх хоёр жилийнхээс 2,3 хувиар бага байна. ЕА-н санхүүгийн асуудал эрхэлсэн 5-р хорооны хуралдаан дээр зөвшилцлөөр төсвийн төсөл батлагдлаа.

 

Баримтын дагуу, төсвийн хөрөнгийн $1,2 тэрбум нь  дэлхийн янз бүрийн хэсэгт 12  төлөөлөгчдийн газартай НҮБ-ын  улс төрийн асуудлын төв газарт зарцуулагдана. Тогтмол төсвөөс Женев дэх Үндэстний ордны номын санд ном хэвлэл, тоног төхөөрөмж авахад нь зориулсан 75 мянган долларыг  жил бүр гаргахаар тусгаарлаж өгчээ.

 

НҮБ-ын байнгын төсөв нь гишүүн орнуудын татвараас бүрэлддэг. Улс орнуудын дотоодын нийт бүтээгдэхүүний  арван жилийн дунджаас мөн хүн амын орлого, гадаад өр зэргийг тооцож татварын хэмжээг ЕА-н баталсан томъёоллын дагуу тогтоож өгдөг. Өнөөдрийн байдлаар АНУ нь тус байгууллын хамгийн том ивээн тэтгэгч бөгөөд төсвийн 22 хувийг бүрдүүлдэг. 

 

Энэ батлагдсан төсөвт энхийг сахиулах ажиллагааны зардал орсонгүй. Ирэх зунаар төгсөх санхүүгийн жилд энхийг сахиулахад $8,27 тэрбум төлөвлөгдсөн байгаа юм. Энэ мөнгө нь 2013 онд 1,75 их наяад болсон дэлхийн нийт цэргийн зардлын 0,5 хувьд ч хүрэхгүй байгааг НҮБ сануулж хэлэв. Үүний зэрэгцээ, сайн дурын хандивын үндсэн дээр хүмүүнлэгийн тусламж үзүүлэх төсвийг үндсэн төсвөөс гадуур бүрдүүлдэг. 2016 онд 88 сая хүнд хүмүүнлэгийн тусламж хэрэгтэй бөгөөд НҮБ ивээн тэтгэгч нартаа хандан 20,1 тэрбум доллар гаргахыг хүслээ.

 

ЕА-н хуралдаан дээр үг хэлэхдээ, Ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун  төсвийг санал хураалгүйгээр баталсанд улс орнуудад баяр хүргээд дипломатууд ба тэдний гэр бүлд шинэ оны мэнд дэвшүүллээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна