LG компанийн экологид ээлтэй угаалгын машинууд нь таны эрүүл мэндэд санаа тавина

2015 оны 12 сарын 25

Цагаан хэрэглэлийн угаалгыг хэрхэн гэрийн хамгийн хөнгөн бөгөөд дуртай ажлуудын нэг болгох вэ? Эмэгтэйчүүд шинэ аргуудыг цуцалтгүй хайж, тэдгээрээ бие биетэйгээ дуртайяа хуваалцдаг. Үүний зэрэгцээ гэр ахуйн техник хэрэгсэл үйлдвэрлэгчид ч эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг хөнгөвчлөх төдийгүй мөн эрчим хүчнйи зардлыг бууруулахын тулд бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг байнга шинэчилж байдаг юм. Ингэхдээ гэр ахуйн техник хэрэгслийн үйлдвэрлэл нь экологид хамгийн ээлтэй байх ёстой.

LG Electronics компани нь зүдэргээтэй угаалгыг гэрийн үл ажиглагдам ажил болгох хосгүй технологийг худалдан авагчиддаа санал болгож байна.  Эвтэйхэн байдал, чанар, өв тэгш шинж, зөөвөрлөх боломж, ая тухтай байдлыг хангах нь үйлдвэрлэгчийн үндсэн зорилт бөгөөд тэр нь бидний амьдралыг сайжруулахад чиглэдэг.

LG компанийн экологид ээлтэй шинэ угаалгын машинууд нь өөгүй цэвэрхэн угаалга үйлдээд зогсохгүй мөн эрчим хүчийг өндөр үр ашигтай зарцуулдаг юм. LG компанийн зохион бүтээгчдийн шинэхэн бүтээл болох 6 Motion технологийн ачаар угаалгын хамгийн оновчтой хувилбарыг сонгон хэрэглэх боломжтой угаалгын машины загварууд нь онцгой анхаарал татаж байна. Үүнд «Савлалт», «Баяжуулалт», «Хурд болон чиглэлээ сольсон эргэлт», «Эрчлэлт», «Индүүдлэг» болон дамрын стандарт эргэлт багтана.

Inverter Direct Drive хэмээх шууд хөтлөгчтэй хувьсгагч хөдөлгүүр нь цахилгаан эрчим хүчний хэрэглээг ихээхэн багасгадаг. Эрчим хүчний үр ашигтай зарцуулалтын A++ ангилал нь эрчим хүчийг 45% хүртэл хэмнэдэг ба энэ нь нийтийн ахуйн үйлчилгээний үнэ тариф нэмэгдэж байгаа нөхцөлд маш чухал ач холбогдолтой юм. Усны зарцуулалтыг 50% бууруулснаар ус халаагч нь эрчим хүчийг хамаагүй бага хэрэглэдэг болсон. Түүнчлэн угаалгын машин нь хатаах горимд нэг цаг ажиллахдаа 1,4 кВт цахилгаан эрчим хүч хэрэглэдэг ба үүгээрээ 5–6 кВт хэрэглэдэг бусад угаалгын машинаас ялгардаг. Inverter Direct Drive хэмээх шууд хөтлөгчтэй хувьсгагч хөдөлгүүр нь дуу чимээ болон чичиргээ багатай ажилладаг.

Чичиргээний эсрэг TrueBalance систем нь дуу чимээ багатай ажиллагааг улам сайжруулж өгдөг. Inverter Direct Drive хэмээх шууд хөтлөгчтэй хувьсгагч хөдөлгүүр нь угаалгын машины дамарт шууд холбогдсон байдаг нь угаалгын машиныг илүү үр бүтээлтэй болгоод зогсохгүй мөн элэгдэлд тэсвэртэй болгодог. Inverter Direct Drive хэмээх шууд хөтлөгчтэй хувьсгагч хөдөлгүүрийн маш найдвартай байдлыг батлан  LG компани нь энэ төрлийн хөдөлгүүрүүддээ 10 жилийн баталгаа өгдөг.

Гэрийн эзэгтэй нар LG компанийн угаалгын машинуудыг сонгосноороо цаг болон мөнгөө хэмнэхийн зэрэгцээ эрүүл мэндээ ч хадгалж чаддаг юм.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна