Сүхбаатар аймгийн мал сүргийн тоо 3 сая давлаа

2015 оны 12 сарын 25

Сэтгүүлч:
Сүхбаатар

Сүхбаатар аймгийн жилийн эцсийн ХАА-н тооллогын урьдчилсан дүн гарлаа. Мал тооллогын урьдчилсан дүнгээр оны төгсгөлд аймгийн мал сүргийн тоо 3,1 сая толгойд хүрч , өнгөрсөн оныхоос 8,9 хувь буюу 252,1 мянгаар өсчээ. Энэ онд аймгийн мал сүргийн тоо хамгийн дээд түвшиндээ хүрсэн гэдгийг мэргэжилтнүүд онцолсон юм.

Малын тоо бүх сумдад 6-35 мянгаар өссөн байна. Асгат, Баяндэлгэр, Онгон, Түвшинширээ, Эрдэнэцагаан, Түмэнцогт, Дарьганга сумд малаа таван төрөл дээр нь өсгөжээ.

Хамгийн олон мал тоолуулсан сумыг 405,9 мянган толгой малаар Баяндэлгэр тэргүүлсэн бол 357,7 толгой малаар Баруун-Урт сум удаалж, Мөнххаан, Түвшинширээ, Онгон сум эхний таван байрт орсон байна.

Баруун-Урт сумын 8 дугаар баг малын тоогоороо улсдаа тэргүүлсэн амжилтттай шинэ оноо угтаж байна. Адуугаар Эрдэнэцагаан, үхрээр Баруун-Урт, хонь, ямаагаар Баяндэлгэр сум аймагтаа тэргүүлсэн байна. Тэмээн сүргийн тоо энэ онд өссөнгүй.

Мянгаас дээш малтай өрх аймгийн хэмжээнд 579 байгаа бол хамгийн олон мал тоолуулсан өрх Уулбаян сумын гуравдугаар багаас тодорчээ. Тус багийн нэг малчин 4212 толгой мал тооуулснаар Сүхбаатар аймгийн хамгийн олон малтай өрхөөр шалгарчээ.

Нийт малынхаа тоогоор Сүхбаатар аймаг өнгөрсөн жилүүдийн адил улсад есдүгээрт бичигдэж байгаа юм.

Д.УЛААНАА

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна