Хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр батлуулах горимын саналыг дэмжив

2015 оны 12 сарын 25

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо өнөөдөр /2015.12.25/ үдээс хойш хуралдаж Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2015.12.23-ны өдөр өргөн мэдүүлсэн/-ийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцүүлгийн шатанд гишүүдээс хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй санал гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр батлуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжив. Ингээд хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр батлуулах санал хураалт явуулсныг 80 хувийн саналаар дэмжсэн тул чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо.

ЭХ СУРВАЛЖ: УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна