“Бөртэ чоно-2015” наадмын шилдгүүд тодорлоо

2015 оны 12 сарын 26

Монголын спортын шилдэг тамирчдыг тодруулдаг “Бөртэ чоно” наадмын шилдгүүд өчигдөр тодорлоо. МҮОНТ-ийн “600 студи”-ээс эх орон даяар шууд дамжуулсан энэхүү наадамд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монголын үндэсний олимпийн хорооны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн болон үе үеийн спортын алдартнууд, хүндэт зочид уригдан оролцлоо.

Өмнөх жилүүдэд шилдэг 10 тамирчныг тодруулдаг байсан бол энэ жил шилдэг эрэгтэй, эмэгтэй тус бүр гурван тамирчин тодорсон юм. Эрэгтэй тамирчдаас чөлөөт бөхийн тамирчин ОУХМ Э.Бэхбаяр, эмэгтэйчүүдээс дэлхийн хошой аварга олимпийн хүрэл медальт С.Батцэцэг нар шалгарлаа. Мөн шилдэг залуу тамирчнаар хүндийн өргөлтийн ДАШТ-д VIII байр эзэлж, Улсын дээд амжилтыг 14 удаа шинэчилсэн ОУХМ М.Анхцэцэг, шилдэг багаар хөлбөмбөгийн “Эрчим” клуб тус тус шалгарсан юм.

Шилдгийн шилдгүүдийг танилцуулья:

Эрэгтэй:

  1. Эрдэнэбатын Бэхбаяр (Чөлөөт бөх). ДАШТ-ий хүрэл медаль, Ази тивийн АШТ-ий алт, "Алтан гран-при" тэмцээний мөнгө, хүрэл медаль хүртэж,  "Рио-2016" Олимпийн эрх авсан. 133 оноогоор
  2. Пүрэвжавын Өнөрбат (Чөлөөт бөх). ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж, "Рио-2016" Олимпийн эрх авсан. 132 оноогоор
  3. Батболдын Номин (Чөлөөт бөх). ДАШТ-ий мөнгөн медаль, Ази тивийн АШТ-ий хүрэл медаль хүртсэн. 107 оноогоор тус тус шилдгээр шалгарлаа.

Эмэгтэй:

  1. Соронзонболдын Батцэцэг (Чөлөөт бөх). ДАШТ-д түрүүлж дэлхийн хошой аварга болсон, "Иван Ярыгиний гран-при" тэмцээнд түрүүлсэн, "Рио-2016" Олимпийн эрх авсан.  228 оноогоор
  2. Доржсүрэнгийн Сумьяа (Жүдо). ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж, "Универсиад" наадам, "Мастерс", "Гран-При" (3) тэмцээнд түрүүлсэн.  118 оноогоор
  3. Цэдэвсүрэнгийн Мөнхзаяа (Жүдо). ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж, Ази тивийн АШТ, "Их дуулга", "Гран-При" тэмцээнд түрүүлсэн.  95 оноогоор тус тус шилдгээр шалгарлаа.

Дасгалжуулагч:

  1. Зэвэгийн Дүвчин Дэлхийн хошой аварга С.Батцэцэгийн багш. 137 оноогоор.
  2. Хишигбатын Эрдэнэт-Од ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Д.Сумьяа, Ц.Мөнхзаяа нарын багш. 99 оноогоор.
  3. Цэрэнбаатарын Цогтбаяр Чөлөөт бөхийн эрэгтэй шигшээ багийн ахлах дасгалжуулагч. 93 оноогоор тус тус шалгарлаа.

Cпортын холбоод:

1. Монголын чөлөөт бөхийн холбоо
2. Монголын жүдо бөхийн холбоо
3. Монголын буудлага спортын холбоо
4. Монголын хөлбөмбөгийн холбоо

Холбооны шилдэг ерөнхийлөгч: Л.Болд (Монголын хөнгөн атлетикийн холбоо)

Холбооны шилдэг Ерөнхий нарийн бичгийн дарга: С.Ган-Эрдэнэ (Монголын тэквондогийн холбоо)

Мөн ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бахын нэрэмжит тусгай цомыг Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн Ерөнхий дасгалжуулагч О.Балжинням аварга хүртжээ.

2015 оны Монголын спортын шилдгүүдийг спортын 97 сэтгүүлчийн саналаар тодруулсан байна.

Ч.БОЛОР


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна