“Цөмөөхэй”-н хаалтын тоглолтууд болно

2015 оны 12 сарын 26

Энэ сарын 12-ны өдөр нээлтээ хийсэн “Цөмөөхэй” балет тоглолтын хаалтын тоглолтууд өнөөдөр, маргааш буюу энэ сарын 26, 27-ны өдрүүдэд УДБЭТ-т тоглогдох гэж байна.

МУГЖ Д.Алтанхуягийн найруулгаар тоглогдож буй “Цөмөөхэй” тоглолтын хаалтанд МУГЖ Д.Алтанхуяг гоцлох ба УДБЭТ-ын уран бүтээлчид, авъяаслаг хүүхдүүд, урилгаар ОХУ-ын балетын гоцлооч ОХУ-ын Большой театрын гоцлол бүжигчин Губанова Анастасиа, Буриад улсын Ардын жүжигчин Гомбо Цыденисаповагийн нэрэмжит дуурийн театрын гоцлол бүжигчин Жамбалов Баир Цырендоржиевич, Буриад улсын Гавъяат жүжигчин Балдонова Лия Валерьевна нар оролцоно. Өнгөрсөн жилийн “Цөмөөхэй-2014” оны тоглолтонд Япон улсын балетчид хамтран тоглож байсан бол энэ жил нийслэлчүүд маань хойд хөршийн бүжигчид хэрхэн бүжиглэхийг сонирхох боломжтой болж байна.

Тасалбарын үнэ: Бельэтаж: 20000₮, 40000₮, Партер: 85000₮, Ложа: 90000₮
Хаанаас: Тасалбарыг  www.easyticket.mn сайтаар, 1900-1188 лавлах дугаарт залган үнэгүй хүргүүлээрэй.

Ш.АНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна