Газар өмчлөл үргэлжилж байна

2015 оны 12 сарын 26

Нийслэлийн иргэдэд тавдугаар ээлжийн газар өмчлүүлэх ажил энэ сарын 14-нд эхэлсэн билээ. Тэгвэл цахим газар өмчлөл 14-нөөс эхлээд 15 хоног үргэлжлэх юм. Ингээд энэ сарын 29-нд буюу ирэх мягмар гаригт дуусна.

Энэ удаад долоон дүүргийн 32 байршилд 7449 нэгж талбарыг иргэдэд өмчлүүлнэ.

Иргэдэд өмчлүүлэх газрын байршлыг танилцуулъя.

  • Сүхбаатар дүүрэг
  • Тоосгоны 1-р хэсгийн 16 нэгж талбар
  • Тоосгоны 2-р хэсгийн 149 нэгж талбар
  • Баянзүрх дүүргийн Шарын аманд 204 нэгж талбар

1, 2, 3, 4 дүгээр ээлжид хамрагдсан Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Багануур, Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт нийт 7128 нэгж талбарт цахим газар өмчлөлийг явуулах юм.

Нийслэлийн иргэд Өмчийн харилцааны газрын www.umch.ub.gov.mn  хаягаар орж цахим өмчлөлд орох өргөдлөө өгнө. Гэхдээ энэ удаад ухаалаг гар утас хэрэглэгчид “Газар өмчлөл” апликэйшнээр дамжуулан бүртгэл хийлгэж болно гэдгийг албаныхан санууллаа. Учир нь иргэдийн 60 гаруй хувь нь ухаалаг утастай болсон гэх судалгаа бий. Тиймээс энэ эрэлт хэрэгцээн дээр үндэслээд ийнхүү ухаалаг утаснаас цахим газар өмчлөлийн бүртгэл хийлгэж болохоор зохицуулжээ.

Цахим газар өмчлөлийг үүнээс өмнө дөрвөн удаа явуулж 66 мянга гаруй иргэнд газар өмчлөх боломжийг олгосон. Гэр бүлийн хэрэгцээнд газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилтийг 2018 он хүртэл сунгасан. Тиймээс энэ хугацаанд нийслэлийн 1 300 00 мянган иргэнийг газартай болгохоор төлөвлөөд байгаа юм.

Ингээд иргэд та бүхэн 15 хоногийн дотор нийслэлийн өмчийн харилцааны газрын www.umch.ub.gov.mn цахим хаяг, мөн ухаалаг утаснаас газар өмчлөл апликэйшнээр дамжуулан цахим бүртгэлд бүртгүүлж болно.

 Б.ЗАЯА

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна