Нефть Зул сарын өмнө үнээ нэмлээ

2015 оны 12 сарын 26

 

Фото: Shutterstock

 

Зул сарын баярын өмнөх арилжаагаар биржийн нефтийн үнэ өслөө.


Brent нефтийн 2016 оны хоёрдугаар сарын фьючерсийн нэг баррель нь Лондоны  бирж (ICE) дээр 1,4 хувиар өсөн 37,92 ам.доллараар арилжаалагдсан байна. Дараагийн өдрийн арилжаагаар энэ нефтийн үнэ 38 ам.доллараас дээш давжээ. Долоо хоногт түүний үнэ 3 хувиар нэмэгджээ.



Нью-Йоркийн барааны бирж (NYMEX) дээр WTI нефтийн үнэ 1,6 хувиар нэмэгдэн баррель нь 38,10 ам.долларт хүрчээ. Энэ марк үнээ таван хувиар долоо хоногт нэмлээ. АНУ-ын нефтийн нөөцийн мэдээ энд нөлөөлжээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна