Су-35 онгоц агаарын орон зайг хамгаалж байна

2015 оны 12 сарын 26

 

Зүүн цэргийн тойргийн Нисэх хүчин ба Агаараас хамгаалах хүчний Су-35 гэсэн шинэ сөнөөгч онгоцны хороо байлдааны дэглэмд анх удаагаа орлоо.

 

“Байлдааны онгоцнуудын нисгэгчид Алс Дорнодын хязгаарын агаарын орон зайг хамгаалах үүрэгтээ орж байна. Тэд хэд хэдэн Су-35С хосоор нислэг хийн агаарын хамгаалалтын жижүүрт гарна” гэж цэргийн тойргийн мэдээнд өгүүлжээ.

 

Шинэ онгоцнууд Хабаровскийн хязгаарт байрлах нисэх хүчний хорооны бүрэлдэхүүнд 2014 онд  зэвсэглэлд оржээ. Тэдний хамт байлдааны жижүүрийн нислэгийг Су-27СМ сөнөөгч онгоцнууд хийж байх юм.

 

Өмнө нь Зүүн тойргийн нисэх буудлуудад 100 орчим агаарын нисэх техникийг шилжүүлэн байрлуулсан тухай мэдээлж байлаа.

 

 Бэлтгэсэн Ш.МЯГМАР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна