Swarovski гацуурыг 28 мянган талстаар чимэглэжээ

2015 оны 12 сарын 26

Фото: пресс-служба Swarovski

Swarovski компани Зул сарын гацуур бүтээн түүнийгээ 28 мянган талстаар чимжээ. Сингапурын Orchard Road гудамжинд тэр гацуурыг байрлуулсан байна.

Дизайнд нь болор хэлхээ, бөмбөлөгт, цасны ширхгийг оруулж өгчээ. Гацуурын өндөр нь 20 метр.

 Фото: Swarovski

«Баярын улирал нь бидний хувьд онцгой чухал цаг. Бид зул сартай оронд ид шидийнх нь нэг болж буйдаа баяртай байна” Swarovski компанийн захирлуудын нэг Аймерик Лакруа (Aymeric Lacroix) хэлжээ.

Австрийн Swarovski компанийг 1895 онд үүсгэн байгуулсан ба болор, хиймэл болон үнэт чулууг засч янзлан гоёл хийдэг. Компанийн брэнд нь “Талстууд- Swarovski” юм.

 Бэлтгэсэн Ш.МЯГМАР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна