Хар шуурганд арваад хүн амь үрэгджээ

2015 оны 12 сарын 26

 

Миссисипи, Теннесси, Арканзас мужуудаар пүрэв гаригт дайран өнгөрсөн хуй хар салхины улмаас амь үрэгдэгсдийн тоо нь 10-д хүрснийг Associated Press агентлаг дамжуулав.

 

Тус агентлагт ирсэн мэдээгээр байгалийн гамшгийн бүсэд хэдэн зуун байр, байшин нэрвэгдсний ихэнх нь бүрэн эвдэрч хийсчээ. Одоогоор 10-аад хүн амь үрэгдсэнээс зургаан нь Миссисипи мужынх байна.

 

Орон нутгийн эрх баригчид хотынхонд  хандан хотоос гарч бэлэн байдалд байхыг сануулжээ.

 

Энэ онд АНУ-д 718 торнадо гэх хуй салхи бүртгэгджээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна