Амьдралаас сурсан хичээл

2015 оны 12 сарын 26

Амралтын өдрийн сонирхолтой афоризм буландаа Даниел Коепкен үгийг "Эх дэлхийн мисс" тэмцээний шилдэг 16 оролцогчийн нэг мисс А.Баярцэцэгийн орчуулгаар хүргэж байна.


Хэрэв би амьдралаас ямар нэгэн зүйл сурсан бол тэр нь үнэндээ, зарим үед хамгийн харанхуй цаг мөч ч гэсэн биднийг гэрэл гэгээтэй зам руу хүргэж болдгийг ойлгосон. Биднийг зовоодог хүмүүс ч амьдралын чухал хичээлийг зааж ойлгуулж болдгийг, хамгийн их зовлон гуниг, эргэлзээ хүртэл хүнийг өсч хөгжиж, хүчтэй болоход тусалдгийг, хамгийн зүрх эмтрэм хайрын салалт, нөхдийн хагацал хүртэл илүү гайхалтай хэн нэгнийг сэтгэлдээ багтаах орон зай гаргахад тусалдаг гэдгийг ойлгосон.

Хамгийн буруу мэт алхам харин ч аврал болох үе гардгийг хаа нэгтээ явах зам төгсгөл нь юм шиг санагдсан хэдий ч харин үнэндээ жинхэнэ явах ёстой замд хүрэх хаалга болж эхэлдгийг ойлгосон.

Аливаа зүйл ямар ч хэцүү санагдаж байлаа ч гэсэн хаа нэгтээ итгэл найдвар үргэлж бий гэдгийг ухаарсан. Хичнээн хүчгүй сул дорой юм шиг санагдсан бай хичнээн бүтэшгүй мэт санагдсан ч бид бууж өгч болохгүй. Бид урагш алхах хэрэгтэй. Гүйгээд, алхаад, болохгүй бол мөлхөөд ч хамаагүй урагшилж л байх хэрэгтэй. Хэдий шийдвэр аюултай ч гэсэн, хэдий бидний хүч туйлдлаа ч гэсэн, бид унах бүртээ босож, унтрах бүртээ тодорч, улам урагш ахисаар байх хэрэгтэй. Яагаад гэвэл өнөөдөр ямар ч зүйлийн төлөө зовж шаналж байлаа ч гэсэн мөнхийн зүйл гэж үгүйтэй адил юм бүхэн улиран оддог, харин бид даваад л гардаг.

Бид энэ хүрэх гэж өдий хүртэл их хол замыг туулсан. Цаашид ч гэсэн юу ч биднийг сорихоор, зоригийг мохоороор угтсан бай бид даваад л гарна. Давах ч болно.

~ Даниел Коепке

/Энэ хүний афоризм их таалагдсан тул орчуулж бичив. Хэн нэгэнд урам өгсөн бол зорилго биелэлээ smile emoticon/

А.БАЯРЦЭЦЭГ (Miss Earth Mongolia 2015)

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна