Утаанаас болж товлосон цагаасаа хоцорч газарджээ

2015 оны 12 сарын 27

“Turkish Airlines” компанийн “Boeing 737-900” онгоц Киргизистаны нийслэл Бишкек хотоос Улаанбаатарыг чиглэн нисч байгаад цаг агаарын таагүй байдлаас болж, чиглэлээ өөрчлөн ОХУ-ын Эрхүү хотод өчигдөр газардсан тухай Туркийн DailySabah сайтад мэдээлжээ. Тэнд онгоцоо шатахуунаар цэнэглэн Улаанбаатараас буух зөвшөөрөл хүлээж хэсэг хугацаанд саатсан аж. Онгоцонд 150 орчим зорчигч явсан байна. Ингээд Бямба гаригийн өглөө 10:30-д буух байсан онгоц оройн 21:00 цагийн орчим Улаанбаатарт газарджээ. Нислэг саатсан шалтгааныг Улаанбаатар орчимд утаа манан их байснаас болсон гэж “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас тайлбарлажээ.

Д.УУДАМ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна