Зөвшөөрөгдөөгүй газар машинаа байршуулбал торгоно

2015 оны 12 сарын 27

Нийслэлийн ИТХ-аас хотын хэмжээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, түгжрэл саатлыг бууруулах зорилгоор  08:00-20:00 цагийн хооронд хориглосон газарт зогсож  бусдын хөдөлгөөнд саад учруулсан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлж байхаар шийдвэрлэжээ. Улмаар хориглосон газарт зогссон тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх гудамж замуудыг баталсан байна. Нийслэлийн хэмжээнд нийт 163 гудамж байдгаас 77 гудамжийг энэхүү тогтоолд оруулжээ. Мөн зориулалтын автомашинаар тээврийн хэрэгсэл зөөж шилжүүлэх төлбөрийг мотоцикл 30 000 төгрөг, суудлын автомашин, микробус, 3,5 тонн хүртэлх жинтэй ачааны автомашин, автобус 60 000 төг, 3,5 тонноос дээш жинтэй том оврын тээюрийн хэрэгслийг 90 000 төгрөгөөр зөөж шилжүүлдэг байхаар тогтсон юм.

Түүнчлэн түр саатуулах хашаа /байр/-ны  нэг хоногийн төлбөрийг мотоцикл 3000,  суудлын автомашин болон 3,5 тонн хүртэлх жинтэй бүх ачааны машин 5000 төгрөг, 3,5 тонноос 24 тонн хүртэлх жинтэй ачааны автомашин болон дунд оврын автобус 10 000 төгрөг, тусгай зориулалтын том оврын тээврийн хэрэгсэл, хүнд механизми 20 000 төгрөг байх юм. Тээврийн хэрэгслийг зориулалтын автомашинаар зөөж шилжүүлэхдээ тухайн байршлаас 10 километр дотор зөөж шилжүүлэх, зөөж шилжүүлсний дараа 24 цагийн дотор тээврийн хэрэгслээ буцаан авбал түр саатуулах хашаа /байр/ -ны төлбөрөөс чөлөөлөх, түр саатуулах хашаа /байр/, түүний зогсоолын нийт талбайн хэмжээг  2000 метрквадратаас доошгүй байх, зориулалтын чирэгч, ачигч автомашины нийт тоог 100-аас ихгүй байхаар тогтсон юм. Журам 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжинэ.
 
Жич: Доорх гудамж, замуудад зогсохыг хориглосон тэмдэг байрлуулсан хэсгүүдээс тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлнэ.

Гудамж, зам

1

Энхтайваны өргөн чөлөө

2

Бага тойруу

3

Их сургуулийн гудамж

4

Сүхбаатарын гудамж

5

Ерөнхий сайд Амарын гудамж

6

Анкарагийн гудамж

7

Их тойруу

8

Олимпийн гудамж

9

Сөүлийн гудамж

10

Цэрэндоржийн гудамж

11

Самбуугийн гудамж

12

Эрхүүгийн гудамж

13

Залуучуудын өргөн чөлөө

14

Токиогийн гудамж

15

Нэгдсэн үндэстний гудамж

16

Бээжингийн гудамж

17

Гэндэнгийн гудамж

18

Элчингийн гудамж

19

Чагдаржавын гудамж

20

Содномын гудамж

21

Батмөнхийн гудамж

22

Зоригийн гудамж

23

Баруун сэлбийн гудамж

24

Чойдогийн гудамж

25

Жамъян гүний гудамж

26

Бөхийн өргөөний зүүн талын зам

27

Лааганы гудамж

28

Жигжиджавын гудамж

29

Төмөрчний гудамж

30

Ширэндэвийн гудамж

31

Жуулчны гудамж

32

Энэбишийн өргөн чөлөө

33

Хувьсгалын зам

34

Жалханз хутагт Дамдинбазарын гудамж 

35

Дилав хутагт Жамсранжавын гудамж

36

Хасбаатарын гудамж

37

Эх нялхсын төв гудамж

38

Ард Аюушийн өргөн чөлөө

39

Өргөө гудамж

40

Жасрайн гудамж

41

Замчдын гудамж

42

Хатанбаатар Магсаржавын гудамж

43

Чингүнжавын гудамж

44

Үндсэн хуулийн гудамж

45

Амарсанаагийн гудамж

46

Энгельсийн гудамж

47

Нарны зам

48

Усны гудамж

49

Цагдаагийн гудамж

50

Ногоон нуурын гудамж

51

Алтайн гудамж

52

Чингэлтэйн өргөн чөлөө

53

Дэнжийн мянгын зам

54

Да хүрээ гудамж

55

Шар хадны гудамж

56

Доржийн гудамж

57

Намъянжугийн гудамж

58

Манлай баатар Дамдинсүрэнгийн гудамж

59

Юнескогийн гудамж

60

Нийслэл хүрээ өргөн чөлөө

61

Их Монгол улсын гудамж

62

Чингисийн өргөн чөлөө

63

Зайсангийн гудамж

64

Дунд голын гудамж

65

Гандигийн гудамж

66

Шаравын гудамж

67

Ажилчны гудамж

68

Москвагийн гудамж

69

Өнөр хорооллын гудамж

70

10 дугаар хорооллын туслах зам

71

Хилчдийн гудамж

72

Авто замчдын гудамж

73

Барс худалдааны төвийн хойд талын туслах зам

74

Богд Жавзандамбын гудамж

75

Хуульчдын гудамж

76

Раднаабазарын гудамж

77

Данзангийн гудамж

Д.УЛАМБАЯР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна