Өмнөд Америк үерт автаад байна

2015 оны 12 сарын 27

 

Өмнөд Америкт сүүлийн 50 жилд болоогүй их хэмжээний үерийн гамшиг тохиогоод байна. Олон өдөр үргэлжилсэн аадар борооны улмаас гол мөрнүүд эргээ халин үерлэжээ. Үерийн улмаас 150 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсэн аж. Байгалийн гамшгийн улмаас зургаан хүн амь үрэгдсэн байна.

 

Үерийн гамшигт Парагвай улс хамгийн ихээр нэрвэгджээ. Парагвайд 130 мянган хүнийг нүүлгэн шилжүүлж, онц байдал тогтоосон аж. Түүнчлэн хүчтэй салхи шуурганы үеэр цахилгааны 200 орчим шон гэмтэж, орон даяар гэрэл цахилгаан тасарсан байна. Үерийн хохирлын хэмжээ одоогоор 3.5 сая ам.долларт хүрээд байгаа аж.

 

Харин Аргентины хойд хэсэгт 20 мянган хүн үерийн гамшигт өртсөн байна. Цаг уурчдын мэдээгээр Бразиль-Уругвайн хил залгаа бүс нутагт хавиар ирэх өдрүүдэд аадар бороо зогсох боловч Парагвай, Аргентинд үерийн түвшин нэмэгдэх магадлалтай байна.

 

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ВВС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна