Ченжид хайр зарласан Засаг

2015 оны 12 сарын 27

Засгийн газар өнгөрсөн баасан гаригийн ээлжит бус хуралдаанаараа түүхий арьс ширийг экспортод гаргах шийдвэр гаргасан нь үнэндээ малчдын орлогыг нэмэгдүүлэх бус ченжийн халаасыг түнтийлгэх арга хэмжээ болж хувираад байна.

Учир нь малын арьс шир тэр дундаа адууны ширийг экспортлох хугацаа 2016 оны нэгдүгээр сарын 5-наас хоёрдугаар сарын 5-ний өдрийг хүртэлх хугацаа хамаарч буй юм.

Тодруулж хэлбэл, “Малчид идшээ хийж дууслаа, малынхаа арьс ширийг ченжүүдэд тушаачихлаа. Одоо яг экспортод гаргах цаг нь” гэсэн шиг идшээ хийж дууссаных нь дараа дээрх шийдвэрийг гаргахаар ч яадаг юм.

Үнэхээр малчдаа боддог байсан бол өнгөрсөн аравдугаар сард малын арьс ширийг тодорхой хугацаанд экспортлох шийдвэр гаргачихсан бол хонины нэхий 1000 төгрөг болж, үнэгүйдэхгүй л байсан болов уу.

Яагаад гэвэл малчид идшээ хийж дууссан, одоо гар дээр нь малын арьс шир байхгүй болсон. Бүгдийг нь ченжүүдэд тушаачихсан.

Тэгэхээр одоо Хятад улс руу арьс шир гаргадаг хэдэн нөхрийн агуулахад л хэдэн мянгаараа хураалттай байгаа гэсэн үг.  Тийм болохоор Засгийн газар хэний захиалгаар ажиллаад байна вэ гэж харамсахаас ч яах билээ.

Харин Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрт “Монгол Улс 2011-2013 онуудад жилдээ 200 гаруй мянган толгой адууг хүнсэнд хэрэглэж, түүнээс гарсан ширний 90 гаруй хувийг экспортод гаргаж эдийн засгийн эргэлтэд оруулснаар малчдын орлогын тодорхой хувийг бүрдүүлж байсан бол 2014 оны жилийн эцсийн байдлаар 222,8 мянган адууны шир бэлтгэгдсэнээс дөнгөж 65,4 мянган ширхэг буюу 29 хувийг экспортолсон байна” гэжээ.

Мөн малчнаа дэмжив ээ гэж...

Г.ХОРОЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна