Нэг тэрбум хүнд цэвэр ус хүрэлцдэггүй

2015 оны 12 сарын 27

 

Сонирхолтой эдийн засаг булангийн энэ удаагийн дугаартаа бид та бүхэнд  дэлхийн уур амьсгал өөрчлөлтөд нөлөөлсөн бохирдлын талаарх тоон мэдээллийг орчуулан хүргэж байна.

 

  • Бохирдол бол манай дэлхийн хамгийн том “алуурчдын” нэг. Дэлхий дахинд 100 сая гаруй хүний үхэлд бохирдол буруутай. 

 

 

  • Дэлхийн дээр нэг тэрбум гаруй хүн ундны цэвэр усгүй амьдарч байна.

  • Бохир ус уусны улмаас өдөрт 5000 хүн нас бардаг.

  • Жил бүр 14 тэрбум фунт орчим хог хаягдлыг далайд хаядаг байна. Үүний нэлээд хувийг пластик хаягдал эзэлдэг аж.

  • Далайн хог хаягдлын улмаас жил бүр нэг сая усны шувуу, 100 сая хөхтөн амьтан устаж байна.

  • Агаарын бохирдол ихтэй хотод амьдардаг хүмүүсийн уушигны хорт хавдраар нас барах эрсдэл 20 хувиар илүү.

  • АНУ-д нуур цөөрмийн 46 хувь нь бохирдолтой тул усанд сэлэх, загасчлах зэргийг хориглосон байдаг.

 

 

  • Лондонд 1952 онд хэт их агаарын бохирдлын улмаас хэдхэн өдөрт 4000 хүн нас барсан түүхтэй.

  • АНУ нь дэлхийн нийт хог хаягдлын 30 хувийг бий болгож, байгалийн нөөцийн 25 хувийг ашигладаг.

  • Миссиссиппи мөрөн жил бүр 1.5 сая метр тонн азотын бохирдлыг Мексикийн булан руу цутгадаг.

  • Жил бүр нэг их наяд галлон боловсруулаагүй хог, үйлдвэрийн хаягдлыг АНУ дахь усанд хаядаг.

  • Дэлхийн хүн амын ердөө 10 хувийг хүүхэд эзэлдэг боловч өвчлөлийн 40 хувийг хүүхдүүд эзэлдэг байна.

 

 

  • Жил бүр тав хүртэлх насны гурван сая гаруй хүүхэд бохирдол гэх мэт хүрээлэн буй орчны нөлөөллийн улмаас нас бардаг.

  • Дахин боловсруулах эсвэл бордоо болгон ашигласнаар 2010 онд 85 сая тонн хог хаягдлыг үгүй хийжээ.

  • Хятад бол нүүрстөрөгчийн давхар исэл гаргагч хамгийн том орон. Харин АНУ хоёрдугаарт нэрлэгддэг.

  • Энэтхэгт хот, суурингийн хог хаягдлын 80 хувь нь Ганга мөрөнд хаягддаг.

  • Энэтхэгт жил бүр 1000 орчим хүүхэд бохир ус ууснаас болж олон төрлийн өвчнөөр нас бардаг.

 

 

  •  Дуу чимээний бохирдол хамгийн хортойд тооцогддог.

  • Олон улсын цөмийн туршилтад зарцуулсан хөрөнгө мөнгөөр 8000 гар нассос үйлдвэрлэж, дэлхийн бүх тосгодыг цэвэр усаар хангах боломжтой байв.

  • Далай, тэнгисийн хүчил маш хортой бохирдлын нэг.

  • Дэлхий дахинд 500 сая гаруй автомашин байдаг бөгөөд энэ тоо 2030 он гэхэд нэг тэрбум болж өсөх тооцоо гарчээ. Энэ нь 2030 он гэхэд агаарын бохирдлын хэмжээ хоёр дахин нэмэгдэнэ гэсэн үг юм.

 

 

  • Антарктид бол бохирдлын эсрэг хуулиар хамгаалагдсан дэлхийн хамгийн цэвэр газар юм.

  • Америкчууд жил бүр 29 сая гаруй сав цэвэр ус худалдаж авдаг боловч хуванцар савныхаа ердөө 13 хувийг дахин боловсруулдаг байна.

  • Шилийг дахин ашиглах нь агаарын бохирдлыг 20 хувиар, усны бохирдлыг 50 хувиар бууруулахад тустай.

 

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: FF CONSERVE ENERGY FUTURE

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна