5.4 сая долларын учиг тайлагдлаа

2015 оны 12 сарын 27

Чингис бондын хөрөнгөөс 5.4 сая ам.доллар сох дутсан гэх мэдээллийг УИХ дахь МАН-ын бүлгийн нэр бүхий гишүүд “цацаж”, Хөгжлийн банкныхан “Биднийг гүтгэж байна” хэмээн мэдэгдэж  байв.

Тухайн үед Үндэсний аудитын газрын дүгнэлт олон нийтэд ил болоогүй, зөвхөн УИХ дахь МАН-ын бүлэг, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд өөрсдөд байгаа мэдээллийнхээ хүрээнд хоёр тал болон талцаж, эцэстээ аль аль нь “Чингис бонд”-оос санхүүжилт аван бизнесээ дэмжсэн болж буруудацгаасан.

Харин Үндэсний аудитын газраас хийсэн шалгалтын дүнгээр дараах дүгнэлт гарчээ. Үүнд Чингис бондын хөрөнгөөс 5.4 сая ам.доллар дутсан, улсын төсвөөс бондын зардалд 5.4 сая ам.доллар нэмж гаргасан гэх асуудалд, Бонд гаргахтай холбогдох гарах зардлыг бонд гаргагч өөрөө хариуцаж зардлыг өөрийн хөрөнгөөс шууд төлдөг, эсвэл бондын хөрөнгөөс суутгуулан тооцож төлдөг. Чингис бондын хөрөнгөөс 5.4 сая ам.доллар дутсан, Засгийн газар дотоод эх үүсвэрээс нэмж санхүүжилт гаргасан асуудал байхгүй гэжээ.

Үүгээр бол УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсгийнхний мэдээлэл УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатарын хэлсэнчлэн “Мэдээлэл дутуугаас бодитой дүгнэлт гараагүй” гэх байр суурийг нь баталгаажуулж буй юм. Нөгөө талаас хууль тогтоогчид ажилдаа хариуцлагатай байж, хэлэх үгэндээ бодолтой хандахгүй бол нийгэмд буруу ойлголт төрүүлж, УИХ-ын нэр хүндийг унагааж байгааг ч бодох цаг нь болжээ.

Үндэсний аудитын газраас гаргасан дүгнэлтийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Д.ДОЛГОР

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна