Долоо хоногийн өрнийн зурхай

2015 оны 12 сарын 28

Арванхоёрдугаар сарын 28-наас 2016 оны нэгдүгээр сарын 3-ны өдрүүдийн зурхайгаа шинжээрэй.

Хонь:

Шинэ оноо угтах эдгээр өдрүүдэд таны сэтгэл санаа өөдрөг байна. Хэцүү бэрх асуудлуудыг шийдвэрлэж чадна. Бусдад сайхан сэтгэлээр тусалж, урмын үгээ харамлах хэрэггүй. Ажилдаа шаргуу зүтгэхдээ таныг үргэлж дэмжин тусалдаг гэр бүлээ орхигдуулах магадлалтай. Хайртдаа романтик гэнэтийн бэлэг бариарай. Сэтгэл санааны тогтворгүй байдал ажиглагдаж болно. Санхүүгийн нөхцөл байдал сайнгүй байна.

Үхэр:

Энэ долоо хоног таны хувьд бүхэлдээ романтик үйл явдлаар дүүрэн байх болно. Гадаа жавар тачигнаж байх ч таны сэтгэл дотор халуун хайр шатах болно. Таны эрч хүчтэй бүтээмжтэй өдөр энэ сарын сүүлийн мягмар гариг байх болно. Энэ өдөр бизнесийн болон ажил хэргийн ажлаа амжуулахад таатай. Үүнээс хойш танд ажил хийх сонирхол үгүй болж, сэтгэл догдлол ихэснэ. Ганц бие хүмүүс он солигдох торгон агшинд хайраа илчлээрэй.

Хамтатгах:

Муугүй долоо хоног. Таны харилцааны гайхалтай ур чадвар эдгээр өдрүүдэд газрын гаваар орно. Гэр бүлдээ хэт үглэж уцаарлах нь хандлагатай байна. Уур бухимдал ихтэй байх боловч биеэ барихыг хичээгээрэй. Ажил, бизнесийн үйл ажиллагаа тасалдаж, он солигдсоноос хойш жигдэрч эхэлнэ. Ганц бие хүмүүс хайр дурлалаа илчлэх гэж яарах хэрэггүй. Агаар салхинд гарч эрч хүчээ сэлбээрэй.

Мэлхий:

Таатай долоо хоног. Өдөр тутмын амьдралд тань баярын уур амьсгал эрч хүч, баяр баяслыг авчирна. Хэт сэтгэл хөдлөлд автаж, ажилдаа анхааралгүй байснаас алдаа гаргах магадлалтай. Та хайртдаа бүхнээ зориулаарай. Долоо хоногийн сүүлээр гэр бүлийнхэнтэйгээ цагийг өнгөрөөнө. Гэнэтийн их хэмжээний орлого орж ирэх бололтой. Эрүүл мэнддээ анхаараарай.

Арслан:

Хайр дурлал болон романтик үйл явдал давамгайлна. Таны өмнө олон гайхалтай боломжууд гарч ирнэ. Хамт олон, найз нөхдийн хүрээнд эв найрыг эрхэмлэж, сөрөг сэтгэл хандлагаа дарахыг хичээгээрэй. Баярын өдрүүдэд ч та ажил ихтэй байх бололтой. Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх хандлагатай байгааг анхаараарай. Зарлага орлогоос давж таны халаас хоосорно.

Охин:

Амар тайван, аз жаргалыг мэдэрнэ. Халуун дулаан гэр бүлдээ та тайтгарал, баяр баяслыг мэдэрч чадна. Мөнгө, санхүүгийн асуудал хүндрэлтэй байна. Хосуудын дунд үл ойлголцол үүсэх магадлалтай. Ажил хэргээ түр хойш нь тавьж баярлан цэнгэж болно. Он солигдох мөчид хүслээ шивнээрэй. Биелэх болно.

Жинлүүр:

Чалчаа жинлүүрийнхэн маань эдгээр өдрүүдэд хэтэрхий дуугай мэт байх болно. Магадгүй таны ярианы аппарат эвдэрсэн мэт бусдад санагдах бололтой. Гэр бүлийнхэн бүгд өөрсдийн ажлаа амжуулах гээд таныг үл тооно. Эдгээр өдрүүдэд танд гэр бүлийн нэгдмэл байдал дутагдаж байх шиг санагдана. Ажлын хамт олон, найз нөхдийн хүрээнд тэмдэглэлт баярт уригдана. Урам хугарах, сэтгэл санаагаар унах магадлалтай.

Хилэнцэт:

Сүүлийн хэдэн сар санхүүгийн байдал таны толгойны өвчин байлаа. Гэхдээ Сугар гаригийн нөлөөгөөр таны орлого, материаллаг байдал нэмэгдэнэ. Гэр бүлдээ, хайртдаа хүссэн бэлгээ авч сонгох боломжтой болсондоо та баяртай байх болно. Долоо хоногийн эхээр бага зэргийн хэрүүл маргаан гарч болзошгүй. Бусадтай харилцахдаа ёжлох, хараалын үг хэрэглэх хэрэггүй. Шинэ оны дараа таны хүсэл мөрөөдөл биелж эхэлнэ.

Нум:

Сугар гариг таны ордод шилжсэнээр таны амьдрал илүү тайван болж ирнэ. Шаардлагатай үед та мөнгө, санхүүгийн асуудлыг хурдан шийдвэрлэж чадна. Оны өмнө таны хүсэл биелэх бололтой. Ажлын стресс тайлагдаж, зан ааш зөөлөрнө. Хайртай хүмүүстэйгээ цагийг өнгөрөөснөөр эрч хүчээ сэлбэж чадна. Ганц бие хүмүүс романтик дурлалтай учирна. Гэвч энэ бол түр зуурын шохоорхол гэдгийг битгий мартаарай.

Матар:

Энэ долоо хоногт таны сөрөг сэтгэл хөдлөл давамгайлах хандлагатай. Иймд аливаад эерэг сэтгэл хөдлөлөөр хандахыг хичээгээрэй. Оны өмнөх хэдхэн хоногт танд нэг дор амжуулах олон ажил давхацна. Он гарснаас хойш тушаал дэвших магадлалтай. Хайр дурлалын харилцаанд таатай бус. Ихэнх матрынхан шинэ оныг ганцаараа л угтах болно.

Хумх:

Таны сэтгэл санаа өөдрөг, эрч хүчээр дүүрэн байх болно. Найз нөхдийн хүрээнд баяр ёслол тэмдэглэхэд таатай. Аялахаар шийдсэн бол мягмар гаригт замд гараарай. Хурд хэтрүүлэх, замын хөдөлгөөний дүрэм зөрчих нь амь насанд чинь аюултай. Хайрт тань гэнэтийн бэлэг барихаар зэхэж байна. Ганц бие хүмүүс удаан хүлээсэн учралд сэтгэл санаагаа бэлдээрэй.

Загас:

Сүүлийн сард эрч хүчтэй ажилласныхаа үр шимийг хүртэнэ. Урлаг, соёлын ажил эрхэлдэг хүмүүс завгүй байх бололтой. Мөнгөн орлого нэмэгдэж, шагнал урамшуулал хүртэнэ. Гэр бүлдээ цаг заваа зарцуулж, ханьдаа халамж тавиарай. Эрүүл мэнддээ анхаарч, стресс бухимдлаа зөв тайлж сурах хэрэгтэй. Шинэ он таньд амжилт, аз хийморыг авчирна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна