МХБХ-ны шүүгчийн тайлангийн хурал боллоо

2015 оны 12 сарын 28

Монголын Хөлбөмбөгийн Холбооны шүүгчийн үйл ажиллагааны тайлангийн хурал боллоо. Монголын Хөлбөмбөгийн Холбооноос зохион байгуулж буй бүхий л тэмцээн уралдааныг шүүн дэнсэлдэг шүүгчид маань 2015 онд хийсэн ажлаа тайлагнаж, алдаа оноогоо дүгнэн мөн ирж буй 2016 ондоо шинэ бодлого баримтлан ажиллаж өмнөх алдаагаа давтахгүй улам сайжруулах санал санаачлагыг гарган хуралдлаа.

Хурлын үеэр мөн 2015 онд алдаа дутагдалтай ажилласан гурван шүүгчийн зэргийг бууруулж сахилгын арга хэмжээ авсан бол идэвх зүтгэлтэй маш сайн ажилласан хоёр шүүгчийн зэргийг ахиуллаа.

Уг хуралд Монголын Хөлбөмбөгийн Холбооны Гүйцэтгэх захирал Ш.Жаргалсайхан болон гадаад харилцааны менежер С.Монголжингоо мөн санхүүгийн хэлтсийн дарга Т.Энхтүвшин нар оролцлоо. Шүүгчдийн үйл ажиллагааны тайлангийн хурлаар яригдсан гол асуудал нь 2016 онд ямар бодлогоор хэрхэн яаж ажиллах, жилийн төлөвлөгөөгөө ярилцсан юм. Шүүгчдийн сургагч багш гэдэг зүйлийг энэ удаагийн хурлаар гарган ирж олон улсын болоод дотоодын тэмцээнд шинэ залуу шүүгчдийг бэлтгэх үйл ажиллагааг давхар явуулахаар болж сургагч багш нар үнэмлэх гардууллаа. 

ЭХ СУРВАЛЖ: www.the-mff.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна