“Next stop” наадам хийхгүй

2015 оны 12 сарын 28

“Монголын Залуучуудын Холбоо” болон “Залуу удирдагч сан”-тай хамтран жил бүр оны шилдэг залуучуудыг шалгаруулах “Next stop” наадмыг зохион байгуулдаг байсан. Тэгвэл энэ онд “Next stop” наадам тасалдах нь. Учир нь эдийн засгийн хямралын жил энэхүү тансаг наадмыг түр завсарлуулахаар МЗХ-ноос шийдсэн байна. Анхны ерөнийлөгчийг “Ийм тансаг шинэ жил үзсэнгүй” хэмээн дуу алдуулж байсан оны залуу шалгаруулах наадам энэ жил завсарлах нь ээ.

“Next stop” наадмыг 1992 оноос хийж, “Оны залуу”-г алдаршуулан шалгаруулсаар ирсэн юм.

М.СУРА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна