ХААН Банк “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага”, “Хүмүүнлэгийн үйлстэн”-ээр тодорлоо

2015 оны 12 сарын 28

Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс ХААН Банкыг 2015 оны “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага”-аар шалгаруулан өргөмжиллөө.

ХААН Банк, МҮОНТ, ХСҮТ-тэй хамтран хүн амын нас баралтын хоёр дахь шалтгаан болоод буй “Хавдрын эсрэг үндэсний аян” –ыг 2011 оноос эхлэн 5 жилийн турш улс орон даяар хэрэгжүүлж нийт 90 мянга гаруй иргэдийг хавдрын үзлэг оношилгоонд хамруулж олон мянган иргэдийг хавдар өвчнөөс урьдчилан сэргийлж чадсанаар энэхүү шагналыг хүртлээ. Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс салбартаа үйл ажиллагаагаараа танигдаж, амжилттай ажиллахын зэрэгцээ нийгмийн хариуцлагаар тэргүүлж буй байгууллагуудыг олон нийтэд алдаршуулах зорилгоор уг шалгаруулалтыг явуулжээ.

Түүнчлэн өдөр тутмын “Өглөөний сонин”-оос жил бүр Монгол Улсын нийгэм эдийн засгийн хөгжилд гар бие оролцож, нийгмийн хариуцлага, бүтээн байгуулалтын чиглэлээр амжилттай үйл ажиллагаа явуулсан хувь хүн, албан байгууллагыг олон нийтийн санал асуулгаар тодруулж шинэ оны босгон дээр өргөмжилдөг уламжлалтай. Уг шалгаруулалтанд ХААН Банк “Хавдрын эсрэг үндэсний аян”, “Аутизмын эмгэгтэй хүүхдүүдийн цэцэрлэгт сургалтын болон эмнэлгийн техник хэрэгсэл хандивласан” зэрэг нийгэм олон нийтэд хандсан бодитой ажлуудаараа олон нийтийн санал асуулгаар хамгийн олон санал авч “Хүмүүнлэгийн үйлстэн” номинацид шалгарлаа.

ХААН Банкны нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк Сан нь эрүүл мэнд, боловсрол, байгаль орчин гэх мэт голлох 6 салбарт олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэн ажиллаж, нийгэмд бодитой хувь нэмрээ оруулсаар ирсэн.

Ийнхүү ХААН Банк Сан 2015 онд хийж хэрэгжүүлсэн ажлуудаа үнэлүүлэн дээрх шагналын эзэн боллоо. ХААН Банкны хамт олон Монгол эх орныхоо хөгжил, хүн ардын сайн сайхны төлөө тус дэм хэрэгтэй онцгой салбаруудад өөрийн хувь нэмрээ оруулан, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлсээр байх болно.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна