Хятад улс “2 хүүхэд”-ыг зөвшөөрөв

2015 оны 12 сарын 28

 

Хятад улс бүх хосуудад хоёр хүүхэдтэй болохыг зөвшөөрсөн хуулийн нэмэлт өөрчлөлтийг ням гаригт баталлаа. Нэг айлд нэг хүүхэд бодлогод өөрчлөлт оруулах төсөл өнгөрсөн аравдугаар сараас эхлэн яригдаж байсан ч одоо л албан ёсных болон баталгаажиж байгаа юм. Хууль ирэх 2016 оны нэгдүгээр сараас эхлэн хэрэгжих ажээ.

 

Хятадын төрийн мэдээллийн агентлаг Синьхуагийн мэдээлснээр Ардын үндэсний их хурлын байнгын хороо Хүн ам, гэр бүл төлөвлөлтийн тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж, хүүхэдтэй хосуудад дахин нэг хүүхэд төрүүлэх, хүүхэдгүй хосуудад хоёр хүүхэдтэй болохыг албан ёсоор зөвшөөрсөн байна. Энэхүү хуулийн нэмэлт өөрчлөлт нь 1970-аад оноос хүн амынхаа өсөлтийг хянах зорилгоор хэрэгжүүлж эхэлсэн “Нэг айлд нэг хүүхэд” бодлогод анх удаа өөрчлөлт оруулж буй нь энэ юм.

 

Хоёр хүүхэдтэй болохыг зөвшөөрсөн нь Хятадын 100 сая хосод хамаатай юм.

 

Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна