LG Electronics компанийн угаалгын машинууд – үр бүтээлтэй бөгөөд ариг гамтай угаалга

2015 оны 12 сарын 28

Хэрхэн харшил үүсэхээс сэргийлж, хамгийн хэцүү бохирдлыг ч үр дүнтэй, хурдан бөгөөд ариг гамтай угааж цэвэрлэхдээ ус болон эрчим хүчийг хэмнэлттэй зарцуулах вэ гэдгийг та манай материалаас мэдэж авах болно. LG компанийн 6 Motion технологи бүхий угаалгын машинууд нь эрчим хүчийг өндөр үр ашигтай зарцуулдаг бөгөөд олон шинэ боломжуудыг бүрдүүлж чадсан юм.

Ажиллаж буй машин техникийн ойролцоо, хаалттай тасалгаанд, утаа болон хорт бодисуудын нягтрал ихтэй хотод бид ихээхэн цаг хугацааг өнгөрүүлдэг. Мэдээж хэрэг бид агаарт цацагдаж буй утааг багасгахыг хичээж, дам тамхидалттай байнга тэмцэж, харшил үүсэхээс сэрэмжлэх арга хэмжээ авч байгаа. Бидний хувцас дээр нэг өдөрт хичнээн хэмжээний хорт бодис шингэж байгаа талаар бодоод үз дээ! Эдгээр хорт бодисыг химийн хэрэгслүүдээр угааснаараа бид байдлыг улам хүндрүүлдэг.

LG компанийн зохион бүтээгчид энэ тулгамдсан асуудлыг шийдвэрлэх нэг шийдэл болох LG 6 Motion нэн шинэ угаалгын машинуудад суулгасан хосгүй технологид анхаарлаа хандуулахыг санал болгож байна. LG компанийн нэн шинэ угаалгын машинууд нь гүн шингэсэн бохирдлыг ариг гамтай цэвэрлэн таны цаг, хүч чадал, ус болон цахилгаан эрчим хүчийг хэмнэж өгнө. LG компанийн зохион бүтээгчдийн шинэхэн бүтээл болох 6 Motion технологи нь эрчим хүчний зарцуулалт багатайгаар үр бүтээлтэй угаалга үйлдэх боломж олгохын зэрэгцээ хэрэглэгчдэд угаалгын зургаан эрэмбэлэл бүхий хослолыг санал болгож байгаа ба үүнд «Савлалт», «Баяжуулалт», «Хурд болон чиглэлээ сольсон эргэлт», «Эрчлэлт», «Индүүдлэг» болон дамрын стандарт эргэлт багтана. Энэ нь төрөл бүрийн даавуунд зориулан угаалга, мушгилт, хатаалтын хамгийн оновчтой хувилбарыг сонгон ашиглах боломж олгож байгаа юм. Өндөр технологи бүхий дамар нь эргэлтийн өндөр хурдтай үед ч ямар ч даавууг ариг гамтай мушгина.

Бас нэг шинэлэг бүтээл нь цахилгаан эрчим хүчний хэрэглээг ихээхэн багасгадаг, угаалгын машиныг дуу чимээ багатай, чичиргээгүй ажиллуулдаг Inverter Direct Drive хэмээх шууд хөтлөгчтэй хувьсгагч хөдөлгүүр юм. Inverter Direct Drive хэмээх шууд хөтлөгчтэй хувьсгагч хөдөлгүүрийн маш найдвартай байдлыг батлан LG компани нь энэ төрлийн хөдөлгүүрүүддээ 10 жилийн баталгаа өгдөг.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна