Филиппин оюутнууд маргаантай арал дээр газарджээ

2015 оны 12 сарын 28

 

Филиппиний хэсэг оюутнууд Өмнөд Хятадын тэнгис дэх олон улсын маргаантай арал дээр газарджээ. Филиппиний эсэргүүцэгчид Спартли бүлэг арлын нэг дээр гурав хонохоор төлөвлөсөн байна. Филиппиний 50 орчим иргэн өнгөрсөн амралтын өдрөөр Пагаса арал дээр газардсан аж. Тэд Өмнөд Хятадын тэнгис дэх Филиппиний онцгой эрх бүхий эдийн засгийн бүсэд Бээжингийн түрэмгийлэл нэмэгдэж байгааг эсэргүүцэж байгаа гэнэ. Үүний зэрэгцээ Филиппиний засгийн газар Өмнөд Хятадын тэнгис дэх онцгой эрхийг зөрчсөн хэргээр Гааг дахь арбитрын шүүхэд Бээжингийн эсрэг зарга үүсгэсэн билээ.

 

Өмнөд Хятадын тэнгис дэх бүлэг арал болон түүний эргэн тойрны усан бүсийг  Филиппин, Бруней, Малайз, Тайван, Вьетнам, Бээжин эзэмшилдээ авахаар хоорондоо маргаантай байгаа юм. Гэвч Бээжин өнгөрсөн жилээс эхлэн Өмнөд Хятадын тэнгисийн дээгүүр агаарын хяналтын бүс тогтоон, маргаантай бүсэд тэнгисийн цэргийн эргүүл хийж, хиймэл арал байгуулж эхэлсэн нь Азийн хөрш орнуудын зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулгараад байна.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ВВС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна