Зул сарын шуурганаар 34 хүн амь үрэгджээ

2015 оны 12 сарын 28

 

АНУ-д Зул сарын баярын амралтын өдрүүдэд хар шуурга, үерийн гамшгийн улмаас 34 хүн амь үрэгджээ. АНУ-ын өмнөд, баруун өмнөд, төвийн баруун хэсгийн мужууд хар шуурга, үерийн гамшигт өртсөн байна. Зул сарын амралтын өдрүүдэд АНУ-ын иргэдийн шилжилт хөдөлгөөн огцом нэмэгддэг үе юм. Цаг агаарын аюултай үзэгдлийн улмаас Миссури, Нью- Мексико муж улсад онц байдал зарлажээ. Миссури, Иллинойс муж улсад үерийн гамшигт 13 хүн, Техасын Даллас хотод хар шуурганы үеэр 11 хүн амь үрэгджээ. Хар шуурганы хүч цагт 322 км хүрч шуурсан байна. Техас муж улсад шуурганаар 100 гаруй айлын байшин нуржээ. Түүнчлэн Арканзас муж улсад өнгөрсөн амралтын өдрүүдэд гурван ч том шуурга дэгдсэн байна.

 

Цаг агаарын саатлын улмаас өчигдөр /XII.27/ АНУ-д 1100 гаруй нислэг цуцлагджээ.

 

 

 

Б.АНХТУЯА

 

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна