Ерөнхий сайд Харшийн сүлд модны наадамд оролцлоо

2015 оны 12 сарын 28

Монголын хүүхдийн ордон 1958 оноос эхлэн 57 дахь жилдээ Хүүхэд багачуудын Харшийн сүлд модны наадмыг зохион байгуулж байна.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Харшийн сүлд модны наадамд оролцож, хүүхэд багачуудад шинэ жилийн мэндчилгээ дэвшүүллээ. Та бүхний дундаас ирээдүйн төр, нийгмийн зүтгэлтнүүд, багш, инженер, барилгачин, малчин, эмч гээд бүх мэргэжлийн хүмүүс төрж гарна. Хамгийн гол нь сайн хүн болох хэрэгтэй. Та бүхнийг сайн хүн болгож төлөвшүүлэхийн төлөө төр, засгийн бүх бодлого чиглэгддэг юм шүү гэж Ерөнхий сайд хэлээд, ирж байгаа шинэ жилдээ сурлагын их амжилт гаргахыг ерөөлөө.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Шадар сайд Ц.Оюунбаатар нар Харшийн сүлд модны наадамд оролцсон хүүхдүүдийн төлөөлөлд шинэ жилийн бэлэг гардууллаа.

ЭХ СУРВАЛЖ: ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА


 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна