Р.Эрдоган гүүрэн дээр үсрэх гэж байсан этгээдийг болиулав

2015 оны 12 сарын 28

Зул сарын баярын өдөр Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы сууж явсан машины цуваа Босфорын гүүрэн дээр гэнэт зогссон нь дагалдан явсан телевизийнхэний анхаарлыг татсан байна. Удалгүй бүх зүйлийн учир тайлагдсан бөгөөд амиа хорлохоор гүүрэн дээрээс үсрэх гэж байсан хүнийг Туркийн ерөнхийлөгч сэнхрүүлж, болиулсан гэнэ. Цувааг гүүрэн дээгүүр гарч явахад ерөнхийлөгчийн туслахууд түүнд нэгэн этгээд гүүрэн дээрээс үсрэхээр завдаж байгааг дуулгажээ. Харин Туркийн ерөнхийлөгч аминаасаа уйдсан этгээдийг дуудаж, уулзахыг хүсчээ. Р.Эрдоган машинаас буулгүйгээр түүнтэй ярилцсан бөгөөд тэр үедээ утсаар ярьж байжээ. Тэр этгээд гэр бүлийн асуудлаас болоод амиа хорлохоор шийдсэн байснаа ярьсан гэнэ. Харин Р.Эрдоган түүнд туслана гэж амласан байна.

Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна