“Портуун”-ы “гавьяа”

2015 оны 12 сарын 28

Маргааш  бүх нийтийн амралтын өдөр.  2011 оны арванхоёрдугаар сарын 29-нд анх Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсэн өдөр болгон зарлаж, бүх нийтээр амарч байх хуулийг УИХ-аас баталсан юм.  Уг хуулийн төслийг УИХ-ын гишүүн Н.Батбаяр санаачлан батлуулсан бөгөөд ийнхүү монголчууд зуун жилийн өмнө манжийн дарлалаас гарч, Богд хаант Монгол өдрийг байгуулсан өдрөө Үндэсний эрх чөлөөний  өдөр хэмээн нэрлэж, бүх нийтээр амардаг болсоор тав дахь жилтэйгээ золгож байна.

Энэ өдөр хамгийн шилдэг 128 бөхийн барилдаан болох бөгөөд түрүүлсэн бөхөд Ерөнхийлөгчийн нэрэмжит цомыг гардуулдаг уламжлалтай. Өнгөрсөн жилийн түрүүлсэн бөхөд Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн зүүж явсан цагаа бэлэглэж байсан билээ.

Таван жилийн өмнө монголчууд Төрийн ордонд өргөө цагаа гэрээ барьж, Монголын төрийн галаа бадрааж  байсан түүхтэй билээ.

 О.САР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна