Ц.Мөнхзаяа, Д.Сумьяа нар гавьяат тамирчин боллоо

2015 оны 12 сарын 28

Монгол Улс Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны 104 жилийн ойг тохиолдуулсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Төрийн одон, медалиар шагнагдсан иргэдэд шагналыг гардуулан өглөө. Энэ өдөр Монголын спортын салбарын хүрээнд олон алдартнууд шагнагдлаа. Монгол Улсын гавьяат дасгалжуулагч цолоор Монголын авто мото спортын холбооны дасгалжуулагч Ш.Эрдэнэбилэг, Монгол Улсын гавьяат тамирчин цолоор Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин Ц.Мөнхзаяа, Д.Сумьяа нар шагнагдсан юм.

Монгол Улсын гавьяат тамирчин, Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин Ц.Мөнхзаяа

Монгол Улсын гавьяат тамирчин Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин Д.Сумьяа.

Монголын спортын шилдэг тамирчдыг тодруулдаг “Бөртэ чоно” наадам хэдхэн хоногийн өмнө болж өнгөрсөн. Оны шилдгүүдийн өрсөлдөөнд эмэгтэй 10 тамирчин шалгаран үлдсэнээс 2015 оны ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж, "Универсиад" наадам, "Мастерс", "Гран-При" (3) тэмцээнд түрүүлсэн амжилтаараа Д.Сумьяа, ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж, Ази тивийн АШТ, "Их дуулга", "Гран-При" тэмцээнд түрүүлсэн амжилтаараа Ц.Мөнхзаяа нар "Бөртэ чоно-2015"-ын эзэн болсон билээ.

Т.ДАВААНЯМ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна