Албан хаагчдад цол хүртээв

Хуучирсан мэдээ: 2015.12.28-нд нийтлэгдсэн

Албан хаагчдад цол хүртээв

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 104 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж буй Цагдаагийн ерөнхий газрын албан хаагчдыг өнөөдөр төрийн дээд одон медалиар шагналаа. Мөн хамт олноо хошуучлан ажилласан 100 гаруй  цагдаагийн албан хаагчийг давхар шалгаруулж, Хууль зүйн яамны нэрэмжит шагнал, цагдаагийн цол олгожээ. Тодруулбал Цагдаагийн хурандаа цолоор Хамгаалалтын нэгдүгээр газрын дэд дарга цагдаагийн хурандаа Н.Баярмагнайг, Хугацааны өмнө цагдаагийн хурандаа цолоор Мөрдөн байцаах газрын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсийн дарга цагдаагийн дэд хурандаа Х.Буянтүмэнг, Цагдаагийн дэд хурандаа цолоор ахлах байцаагч Аюулгүй байдал, төрийн нууц, шифр харилцааны хэлтсийн аюулгүй байдал хариуцсан ахлах байцаагч Ц.Баттулга нарын найман хүнийг шагнажээ. Харин Цагдаагийн ахлах дэслэгч цолыг Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч Н.Анарчулуун нарын 21 хүнд тус тус өгчээ.

Д.ЖАГАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж