Xилийн 0243 дүгээр ангиас 0101 дүгээр ангид шилжүүлэн өглөө

Хуучирсан мэдээ: 2015.12.28-нд нийтлэгдсэн

Xилийн 0243 дүгээр ангиас 0101 дүгээр ангид шилжүүлэн өглөө

Хүн төрөлхтний эв нэгдлийн их наадам “Рио Де Жанейро-2016” олимпийн наадмыг угтсан “Дархан хил-Олимп” аяны бамбар хилийн ангиудаар аялж байна. Энэ оны зургадугаар сарын 23-ны өдөр Монголын Үндэсний олимпийн хороо, Хил хамгаалах ерөнхий газрын удирдлагууд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсны дагуу Олимпийн бамбар хилийн ангиудад буухиалан хүрч байгаа.

Олимпийн бамбар наран ургах зүүн хил дорнын цэнхэр хязгаар Хилийн 0198 дугаар ангиас эхэлж, өдгөө Сүхбаатар, Дорноговь, Өмнөговь, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан, Булган аймгийн хилийн отрядуудаар аяласан. Тэгвэл Булган аймгаас Сэлэнгэ аймгийн хилийн 0243 дүгээр ангид шилжин очсон бамбарыг өчигдөр(12.27) тус аймгийн 0101 дүгээр ангид шилжүүлэн өглөө.

“Дархан хил-Олимп” аяны бамбар дамжуулах арга хэмжээ Сэлэнгэ аймгийн Хилийн 0243 дугаар ангид болсон юм. Энэхүү арга хэмжээнд МҮОХ-ны дэд ерөнхийлөгч, олимпийн мөнгөн медальт, Гавьяат тамирчин, Ардын багш Ц.Дамдин, Хилийн 0243 дугаар ангийн захирагч, хурандаа Х.Дамдинсүрэн, Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн дарга Даваадорж, “Хилчин” спорт хорооны хөнгөн атлетикийн багш, дасгалжуулагч Ж.Даваасүрэн, МҮОХ-ны ахлах мэргэжилтэн Ц.Цэнд-Аюуш нарын зочид оролцлоо.

Энэ үеэр Сэлэнгэ аймгийн Хилийн 0243 дүгээр ангийн захирагч, хурандаа Х.Дамдинсүрэнгээс зарим зүйлийг тодрууллаа.

-“Дархан хил-Олимп” арга хэмжээ хилийн отрядуудаар буухиалан аялж байна. Энэхүү бамбарын аяны хүрээнд Сэлэнгэ аймагт ямар арга хэмжээг зохион байгуулсан бэ?

-Сэлэнгэ аймгийн Хилийн 0243 дүгээр ангийн хувьд “РИО-2016” олимпийн бамбарыг Булган аймаг дахь хилийн ангиас хүлээн авсанаас хойш 20-иод хоног боллоо. Энэ хугацаанд бид 421 км хилийн хэсэг, хилийн бүх застав харуулаар аяласан байгаа. Үүнээс гадна аймаг, орон нутгийн хэмжээнд спортын арга хэмжээг зохион байгуулсан. Олимпийн наадмын буухиа аянд Хилийн 0243 дүгээр ангиас гадна Сэлэнгэ аймгийн ард иргэд идэвхтэй оролцлоо. Ирэх онд болох хамгийн том баяр наадам “РИО-2016” олимпийн бамбарын арга хэмжээнд идэвхтэй оролцсон хамт олондоо талархаж байна.

“Дархан хил-Олимп” бамбарын аян өчигдөр/12.27/ Сэлэнгэ аймгийн Хилийн 0243 дүгээр ангиас 0101 дүгээр ангид шилжлээ. Энэхүү бамбар Хилийн 0101 дүгээр ангиас Хэнтий аймгийн Дадал суман дахь 0287 дүгээр ангид ирэх оны нэгдүгээр сарын сүүлээр очих юм. "Рио Дэ Жанейро”-гийн олимпод бадамлах Монгол Улсын баг тамирчдын олимпийн галт бамбар Монгол Улсын дархан хил хязгаар, хилчдийг зорин явсаар байна. Бамбарын гал шиг өөдөө цог хийморьтой хилчдийн чин сэтгэл, онгон дагшин ариун хил хязгаарын буян Монголын олимпийн баг тамирчдад хурах болтугай.

-Хилийн 0243 дүгээр ангиас олон алдартнууд төрсөн байна. Энэ нь тухайн ангийн хувьд бахархалт нэгэн түүх болон үлдэнэ шүү дээ?

-Тэгэлгүй яахав. Мэдээж үе үеийн албан үүргээ гүйцэтгэж явсан алдартнуудаараа бид бүхэн бахархдаг. Манай ангиас БНМАУ-ын баатар Ж.Нэхийт, Хөдөлмөрийн баатар, дархан аварга, гавьяат тамирчин Б.Бат-Эрдэнэ, Хөдөлмөрийн баатар, Улсын хошой аварга малчин Д.Дулмаа, Гавьяат тамирчин Б.Гэлгээ болон Хувьсгалын тэмцлийн ахмад зүтгэлтэн Л.Чойндон, М.Батхуяг, Т.Ишжамц нарын алдартнууд төрсөн түүхтэй. Мөн Монгол Улсын аварга Ш.Батсуурь, даян аварга Чимэд-Очир зэрэг алдартнуудаараа бид бахархаж байдаг.

-“Дархан хил-Олимп” бамбарын аяны хүрээнд хүчний байгууллагууд идэвхтэй оролцжээ. Ирэх онд та бүхэн шинэ спортын заалтай болохоор төлөвлөсөн гэж сонслоо.?

– “Дархан хил-Oлимп” аяны хүрээнд гар бөмбөгийн тэмцээнийг хүчний байгуулагуудын дунд зохион байгууллаа. Үүнд ахлах ахлагч Г.Мөнх-Эрдэнэ ахлагчтай Онцгой байдлын газар түрүүлж, ахлах дэслэгч Э.Мягмарсүрэн ахлагчтай Хилийн 0243 дүгээр анги, ахлах дэслэгч Б.Амарболд ахлагчтай Хилийн 0101 дүгээр ангиуд удаах байруудад орлоо. 2015 оныг бид бүхэн амжилт бүтээлээр дүүрэн үдэж байна. Олимпийн бамбарын буухиан аяныг амжилттай аялууллаа.  Мөн энэ онд ангийнхаа спорт заалыг бүрэн завсарлаж, ирэх онд ашиглалтад оруулахаар бэлтгэж байна. “Рио Дэ Жанейро”-гийн олимпод бадамлах Монгол Улсын баг тамирчдын олимпийн галт бамбар Монгол Улсын дархан хил хязгаар, хилчдийг зорин явсаар байна. Бамбарын гал шиг өөдөө цог хийморьтой хилчдийн чин сэтгэл, онгон дагшин ариун хил хязгаарын буян Монголын олимпийн баг тамирчдад хурах болтугай.

Дашрамд дуулгахад, “Дархан хил-Олимп” бамбарын аян өчигдөр Сэлэнгэ аймгийн Хилийн 0243 дүгээр ангиас 0101 дүгээр ангид шилжлээ. Энэхүү бамбар Хилийн 0101 дүгээр ангиас Хэнтий аймгийн Дадал суман дахь 0287 дүгээр ангид ирэх оны нэгдүгээр сарын 20-иор очих юм.

Ч.БОЛОРЧУЛУУН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж