Монгол Улсын Төрийн дээд одон медаль гардууллаа

2015 оны 12 сарын 28

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 104 жилийн ой тохиож буй өдрүүдэд Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг, есөн хөлт Их цагаан сүлдний цэнгэн орших энэ хүндэт өргөөнд хичээл зүтгэл, бүтээл туурвил, ажил амжилтаараа хамт олноо манлайлж, хөдөлмөр зүтгэлээрээ шалгарсан хүндэт иргэдийнхээ төлөөлөлд Монгол улсын Ерөнхийлөгч төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.

Түүн дотроос эх орныхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалт, үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын тэргүүлэх зүтгэлтнүүдийн төлөөлөл болсон “Алтан Жолоо Групп”-ийн Ерөнхийлөгч Ванягийн Энхбаатар "Монгол Улсын худалдааны гавьяат ажилтан" цол хүртлээ.

Алтан Жолоо Групп нь 1992 оноос эхлэн  23 жил худалдаа  үйлчилгээ,үйлдвэрлэл,импорт,барилга,санхүү зэрэг олон салбарт хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг хийж, улс эх орныхоо хөгжилд бодит хөрөнгө оруулагч, нийгмийн хариуцлагатай тэргүүлэгч аж ахуйн нэгжүүдийн нэг билээ.

Шударга хөдөлмөрийн үнэ цэнэ ямагт сайн сайхан амжилт авчирдаг. Олон мянган иргэдийн сайн сайхан амжилтаас улс орны өнгөлөн дэвжих сурвалж эхээ авдаг. Түүхэн тэмдэглэлт өдрөөр өөрийн хийсэн бүтээснээ  үнэлүүлсэн төрийн дээд шагналтнууд болон гэр бүл, хамт олонд нь чин сэтгэлийн баяр хүргэе.

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна