“Хурд”-ын Д.Ганбаяр МУГЖ боллоо

2015 оны 12 сарын 28

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд цол, одон, медалиар шагнах ёслол өнөөдөр төрийн ордонд болсон юм. Энэ үеэр "Хурд" хамтлагийн хөгжимчин Дамбын Ганбаяр Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цол тэмдгээр энгэрээ мялаалаа. Монголын урлагт 40 жилийн турш хоёргүй сэтгэлээр зүтгэж, монголын рок, поп урлагт үнэлж барамгүй хувь нэмэр оруулсан түүний хөдөлмөрийг төр засаг үнэлж гавъяат гэдэг эрхэм цолыг хүртлээ.

Т.НОМИН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна