Кубын 7000 цагаачийг АНУ-д хүргэнэ

2015 оны 12 сарын 29

 

Өмнөд Америкийн орнууд Кубын 7000 орчим цагаачийг АНУ-руу хүргэхээр тохиролцоонд хүрчээ. АНУ-ыг зорьсон Кубын олон мянган цагаач иргэн Коста Рикад бүтэн сарын турш хаашаа ч явах аргагүй гацаанд ороод байсан юм. Кубын цагаачдыг онгоцоор Эл-Сальвадор руу хүргээд цааш нь автобусаар АНУ-д аваачих аж. АНУ-ын албаныхан Кубын цагаачдыг тусгайлан харж үзэж байгаа гэнэ.

 

Вашингтон, Гаванагийн дипломат харилцаа сэргэснээр АНУ-ыг зорих Кубын цагаачдын тоо огцом нэмэгдсэн байна. Гэвч Кубын ойрын холбоотон Никарагуа улс өнгөрсөн арваннэгдүгээр сард Коста Рикагаар дамжин ирэх олон мянган цагаачдыг хил нэвтрүүлэхийг хориглосноор дээрх нөхцөл байдал үүссэн аж. АНУ нь 50 орчим жилийн дараа Куба улстай дипломат харилцаагаа сэргээж, харилцан элчин сайдын яамаа нээсэн юм.

 

Б.АНХТУЯА

 

ЭХ СУРВАЛЖ: ВВС

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна