Иранаас ОХУ-руу уран зөөвөрлөж эхэллээ

2015 оны 12 сарын 29

 

Дэлхийн хүчирхэг гүрнүүдтэй байгуулсан цөмийн хөтөлбөрийн гэрээний дагуу Иран улс бага баяжуулсан ураны нөөцөө гадагш зөөвөрлөж эхэлжээ. 11 мянган кг бага баяжуулсан уран ачсан хөлөг онгоц өчигдөр /XII.28/ ОХУ-ыг чиглэн Иранаас хөдөлсөн байна.

 

Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн таван орон дээр Герман улс нэмэгдсэн хэлэлцээний баг өнгөрсөн долдугаар сарын 14-нд Ирантай цөмийн хөтөлбөрийн гэрээг байгуулсан билээ. Цөмийн хөтөлбөрийн гэрээнд Иран бага баяжуулсан ураны нөөцөө 300 кг болгон багасгаснаар Барууны эдийн засгийн хоригийг цуцлах болзолтой аж. Ираны уран баяжуулалтыг цөмийн зэвсэг үйлдвэрлэх хүчин чадалтай хэмээн Барууны орнууд удаан хугацаанд хардан буруутгаж иржээ. Ираны бага баяжуулсан ураны нөөцөд олон улсын атомын энергийн агентлаг хяналт тавьж ажиллах юм.

 

Б.АНХТУЯА

 

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна