"Төв ургац" улирлын дөрөв дэх хожлоо авлаа

2015 оны 12 сарын 29

Спортын төв ордонд болж буй Үндэсний супер лигийн 1-р тойргийн сүүлчийн тоглолтууд өчигдөр/12.28/ боллоо. Тус тоглолтын мэдээллийг хүргэж байна. Багууд нэгдүгээр тойрогт нийт 7 тоглолт хийснээс БАЯНГОЛ СЕНТОЗА ИРВЭС, ДУНДГОВЬ МОН-АЛТИУС СМАРТ багууд таван хожилтойгоор тэргүүлэв. 


  ТӨВ-УРГАЦ УЛИРЛЫН ДӨРӨВ ДАХЬ ХОЖЛОО АВЛАА

"Төв-Ургац" 96-86 "Дархан Гарьд"

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны Үндэсний супер лигийн 2015-16 оны улирлын эхний тойргийн сүүлчийн тоглолтууд өчигдөр буюу 12 сарын 28-ны өдөр Спортын төв ордонд явагдаж өнгөрлөө. Эхний тоглолт 3-н хожил 3-н хожигдолтой тэнцүүхэн өрсөлдөж байсан Төв аймгийн Төв-Ургац, Дархан Гарьд багуудын хооронд болсон юм.  Тоглолт эхнээсээ тун ширүүн эхэлсэн ч үр дүн нь Төв-Ургацын хожлоор өндөрлөсөн. Тоглолтын онцлох нэгэн тоглогч Chris Jones байлаа. Тэрээр багаа тэргүүлэн ээлжит сайн тоглолтоо үзүүлж, 31 оноо, 10 самбараас бөмбөг авалт, 9 оновчтой дамжуулалт гүйцэтгэн багаа хожилд хөтөлсөн юм. Түүнд Reggis Onwukamuche 18 оноо, 16 самбараас бөмбөг авалт, Д.Мөнхтөр 18 аван тусалсан бол багийн бусад залуус тун жигд тоглолтыг үзүүлсэнээр улирлын эхний тойргийн сүүлийн тоглолтондоо хожил байгууллаа.

Харин "Дархан Гарьд" баг сүүлийн гурван тоглолтондоо ийнхүү дараалан хожигдоод байна. О.Ууганбаяр сайн тоглолтоо үзүүлж 27 оноо, 8 самбараас бөмбөг авалт гүйцэтгэсэн бол Б.Мөнхболд 21 оноо, М.Дорждагва 13 оноо, 11 самбараас бөмбөг авалт гүйцэтгэсэн ч баг нь хожиход хангалтгүй байлаа.

О.Нямбаярын муу тоглолт хожигдолд нөлөөлж байснаас гадна тэдэнд холбон тоглогчийн байрлал дээр дутмаг зүйл их байсан нь хожигдсон гол шалтгаан байсан гэж болно. Тэд тоглолтын турш цэвэр холбон тоглогчгүй тоглосон ба лигийн хоёрдугаар тойрог эхэлмэгц холбон тоглогч авчирахаар зэхэж байгаа аж. Тэдэнд байсан ганц сайн мэдээ бол А.Тэмүүжин багтаа эргэн нэгдсэн явдал байлаа. Тэрээр энэ улирлын анхны тоглолтондоо оролцож 15 оноо авсан бөгөөд цаашид шилдэг тоглолтоо үзүүлэх нөөц бололцоо байгаа гэдгээ харуулсан юм.

 

ИРВЭСҮҮД АХИН ХҮСНЭГТИЙГ ТЭРГҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

БАЯНГОЛ СЕНТОЗА ИРВЭС 106-104 АЛЬЯНС ТЕХ ХАРЦАГА

Үндэсний супер лигийн энэ улирлын нэгдүгээр тойргийн хамгийн сүүлчийн тоглолт "Баянгол Сентоза Ирвэс", "Альяанс-Тех Харцага" багуудын тоглолт байлаа. Багийн ахлагч Г.Баттөр болон Steve Pledger нар ирсэнээр Харцагууд тун сайн тоглолтыг үзүүлээд байгаа билээ. Гэсэн ч тэд энэ удаад ахиад л хожигдож, улмаар улирлын эхний тойргийг 2-5 гэсэн тааруу амжилттай өндөрлүүлж байна. Тэдний хожигдсон гол шалтгаан сэлгээний тоглогчид байсан юм. Гараанд гарсан таван тоглогч бүгд 10+ оноо авсан ч сэлгээнээс нэг ч тоглогч оноо авсангүй. Steve Pledger 32  оноо авч ээлжит сайн тоглолтоо үргэлжлүүсэн бол П.Болортулга 24 оноо, 20 самбараас бөмбөг авалт, Г.Баттөр 18 оноо, 8 оновчтой дамжуулалт, 8 самбараас бөмбөг авалт, Teeng Akol 12 оноо, 16 самбараас бөмбөг авалт, Г.Цэнгүүнбаяр 18 оноо авч тус тус сайн тоглолтоо үзүүлсэн ч тэд сэлгээний тоглогчидоо ашиглаж чадсангүй.

Харин "Сентоза Ирвэсүүд" ээлжит сайн тоглолтоо үзүүлж улирлын тав дахь хожлоо авлаа. Т.Санчир шийдвэрлэх 4-р үед сайн тоглолт үзүүлж багийнхаа оноо авалтийг явуулж байсан бол Э.Дорж-Арилд шийдвэрлэх үед маш чухал самбараас бөмбөг авалтыг хоёр ч удаа гүйцэтгэж торгуулын шидэлтээ амжилттай болгосноор багаа хожилд хөтөллөө. Т.Санчир 38 оноо, 16 самбараас бөмбөг авалт гүйцэтгэж багаа тэргүүлсэн бол Э.Дорж-Арилд 21 оноо, 6 оновчтой дамжуулалт, 7 самбараас бөмбөг авалт, Dylan Brewer 18 оноо, Э.Цэвэлдорж 13 оноо гүйцэтгэж багаа тэргүүлсэнээр улирлын 5 дахь хожлоо авч тэд хүснэгтийг ахин тэргүүлж эхэллээ. 


 
Багууд нэгдүгээр тойрогт нийт 7 тоглолт хийснээс БАЯНГОЛ СЕНТОЗА ИРВЭС, ДУНДГОВЬ МОН-АЛТИУС СМАРТ багууд таван хожилтойгоор хүснэгтийг тэргүүлэв.
 
 
 

Баянгол Сентоза Ирвэс - Альянс Тех Харцага - 106:104Ирвэсүүд гайхалтай ялалт авч, Үндэсний Супер Лигийн 1-р тойргийг тэргүүлж дуусгалаа

Posted by Mongolian National Basketball Association on Monday, December 28, 2015

 

 

Төв аймаг Төв Ургац - Дархан Гарьд - 96:86Төв аймгийн Төв Ургац баг 4 хожилтойгоор, эхний тойргийг дуусгалаа

Posted by Mongolian National Basketball Association on Monday, December 28, 2015

 

МҮСБХ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна