“AFP” агентлагийн оны шилдэгт монгол хүүгийн зураг багтав

2015 оны 12 сарын 29

“Agence France-Presse” /AFP/ олон улсын мэдээллийн агентлагийн өнгөрч буй 2015 оны шилдэгт уяач хүүгийн сагс тоглож буй зураг багтжээ.

 

13 настай Пүрэвсүрэнгийн Тогтохсүрэн улсын баяр наадмын хурдан морины уралдаанд тав дахь удаагаа оролцохын өмнө Хүй долоон худагт сагс тоглож буй нь.

 

Өнгөрч буй оны хамгийн сэтгэл шимшрэм зураг. Сирийн балчир дүрвэгч гурван настай Аялан Курдийн цогцос Туркийн эрэгт урсгалд туугдан гарч ирсэн байгаа нь.

 

Чилийн Кальбуко галт уул өнгөрсөн дөрөвдүгээр сард идэвхжиж үнс нурмаа цацалж байгаа нь.

 

Дуучин Рианна Метрополитан урлагийн музейн гала арга хэмжээнд Хятадын загвар зохион бүтээгч Гуо Пейн урласан гоёмсог даашинзаар гангарчээ.

 

Уурссан олноос зугтан сувгийн хоолойн нүхэнд нуугдсан эрэгтэй цэргүүдээс амь аврахыг гуйж буй нь. Бурунди улсын иргэд гэмт этгээдийг мод чулуугаар занчин алах маягаар залхаан цээрлүүлэхээр улайрсан аж.

 

Исламын зөнч Мухаммедыг удаа дараа элэглэсэн Францын Чарли Хебдо сонины Парис дахь оффист халдлага гарах үеэр.

 

Авлигын дуулианд холбогдсон Олон улсын хөлбөмбөгийн холбоодын ерөнхийлөгч /ФИФА/ Сепп Блаттер руу Их Британийн элэгчлэгч хуурамч долларын дэвсгэрт цацсан нь.

 

Их Британийн хатан хаан II Элизабет Германд айлчлах үеэр

 

Парис хотноо “Өнгөний уралдаан”-ы үеэр. Ялагчгүй, цомгүй энэ уралдаанд оролцогчид таван км зайнд нэгэн рүүгээ нунтаг будан цацан гүйж зугаацдаг байна.

 

Зүүн Өмнөд Азийн орнуудад ад үзэгдсэн родинга омгийн цагаачид Koh Lipe эрэгт Тайландын армийн нисдэг тэргээс агаараас унагаасан хоол хүнсийг авч идэж буй нь.

 

Өнгөрч буй он дүрвэгсдийн жил байсан гэхэд хилсдэхгүй. Европт тив Ойрхи-Дорнодын олон сая цагаачдын хөлд дарагджээ. Зураг дээр Сирийн дүрвэгч  гэр бүл Туркийн хилийг нэвтэрч буй нь.

 

Усайн Болт Хятадын Бээжин хотноо Шувууны үүр цэнгэлдэхэд болсон Олон улсын хөнгөн атлетикийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 100 метрийн уралдаанд түрүүлсэн юм.

 

Нигерийн Кано хотын захад өнгөрсөн гуравдугаар сард болсон сонгуулийн үеэр сонгогчид саналаа өгөхөөр дугаарлаж буй нь.

 

Дэлхийн II дууссаны 70 жилийн ойг тавдугаар сарын 9-нд ОХУ-ын нийслэл Москва хотын Улаан талбайд олон улсын сүрт цэргийн жагсаалаар тэмдэглэн өнгөрүүлэв.

 

Дакар ралли уралдааны үеэр

 

Сирийн Дамаск хотын захад агаарын цохилтод өртөн гэмтсэн хүү эмнэлгийн тусламж авахаар хүлээж байна.

 

Ромын пап Африкийн гурван оронд айчлал хийсэн юм. Тэрбээр Бангуй дахь хуаранд очиж хүмүүст адислал хүртээжээ.

 

Баруун эрэг дэх Палестин малчны хонь услах усан санд израйль хүү сэлж буй нь.

 

Бразилийн Рио де-Жанейро хотноо орших Христийн хөшөөний ард хавирган сар давхацсан нь далавч мэт харагдах аж.

 

Морьт цагдаа нар Хорват, Словенийн хилээр дүрвэгсдийг замчлан авч яваа нь.

 

Оросын сөрөг хүчний лидер Борис Немцов өнгөрсөн хоёрдугаар сард Кремлийн ойролцоох гүүрэн дээр алагдсан юм.

 

Туркийн нийслэл Анкара хотноо засгийн газрын эсрэг тайван жагсаалын үеэр галт тэрэгний буудалд хоёр удаа тэсрэх бөмбөг дэлбэрснээс 20 хүн амь үрэгджээ. Зураг дээр гэмтэж, айсан эхнэрээ тайтгаруулж буй нөхөр.

 

Мьянмарын парламентын чөлөөт сонгуульд Ан Сан Сучийн нам ялалт байгуулсны дараа

 

Балбад болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас Эверест ууланд өнгөрсөн дөрөвдүгээр сард  цасны нуранги үүссэн юм. Зураг дээр аврагчид цасанд даруулж гэмтсэн уулчдыг аварч байна.

 

Австралийн нээлттэй тэмцээний эцсийн  шатны тоглолтод Серена Уиллямс Оросын теннисчин Мариа Шараповаг ялсны дараа

 

Египетийн Шарм эль-Шейхээс хөөрсөн Оросын “Airbus A321” онгоц Синайн хойгт унажээ. 224 хүнтэй Оросын онгоц тэсрэх бөмбөгний улмаас агаарт дэлбэрсэн гэж үзэж буй.

 

Б.АНХТУЯА

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна