Монголын товч түүхийн дээжис үзэсгэлэн гарлаа

2015 оны 12 сарын 29

Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 104 жил, Монголын нийгэм, шинжлэх ухааны нэрт зүтгэлтэн, манж судлаач Лхамсүрэнгийн Дэндэвийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал Богд хааны ордон музейд боллоо.

Уг хурлыг ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн болон Богд хааны ордон музей хамтран зохион байгуулсан юм. Хурал манж судлаач Л.Дэндэвийн “Амьдрал, үйл ажиллгаа” сэдвээр явагдсан. Мөн энэ үеэр түүний мэндэлсний 120 жилийн ойд зориулсан “Монголын товч түүхийн дээжис” сэдэвт үзэсгэлэнг олон нийтэд дэлгэлээ.

Г.ТУУЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна